МОНГОЛ ЦАГДАА ТАНД МЭХИЙН ЁСОЛЪЁ

Сэтгүүлчийн үг

Залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан  45 настай Б.Энхбаяр болон 25 настай Т.Лундаа нар цагдаагийн алба хаагчийн биед хүнд гэмтэл учруулж, оргон зайлсан. Эмнэлгийн байгууллагаас шаардлагатай арга хэмжээг авсан боловч цагдаагийн алба хаагчийн биеийн байдал маш хүнд байсан учир таалал төгслөө.

 Талийгаач  Б.Батсайхан нь  41 настай, 4 хүүхэдтэй. Цагдаагийн байгууллагад 22 жил ажилласан. Хамгийн бага хүүхэд нь 1 ойтой байжээ. Өргөсөн тангарагтаа үнэнч байж,  албан үүргээ төртэйгөөр биелүүлэн шударга үнэний төлөө амь насаа өргөсөн цагдаагийн алба хаагчийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?