МАШИНТАЙ ЖАГСАГЧДЫН ТЭРГҮҮН Б.ЦЭГМЭД ГЭЖ ХЭН БЭ?

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх машинтай жагсаал зохион байгуулж байгаа иргэдийн төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Бензин, шатахууны үнэ өсөлт иргэдийн амьдралд хүндээр тусч байгааг жагсагчид онцолж байлаа. Мөн  шатахуун түгээх газрууд шатахуунаа дутуу шахдаг, хуурамч бензин үйлдвэрлэдэг, импортлогч аж ахуйн нэгжүүд төр, засагт шахалт үзүүлж мөнгө авдаг, үгсэн хуйвалдаж үнэ нэмдэг зэргийг уулзалтын үеэр хөндсөн билээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарт хуурамч бинзений үйлдвэрлэл, шатахуун түгээх газруудын бинзен дутуу шахдаг зэрэг асуудалд хяналт тавьж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгож, онцгой албан татварыг тэглэснээр үнийг буулгах боломжтой гэлээ. Шударга ёс тогтоохын төлөө зүтгэж байгаа Ерөнхий сайдыг автомашинтай жагсаалд оролцсон иргэдийн ард байгаа 20 гаруй мянган хүн дэмжихээ илэрхийлсэн.

Иргэдийн энэхүү жагсаалыг зохион байгуулагчдын нэг нь Ардчилсан залуучуудын холбооны тэргүүлэгч Б.Цэгмэд юм. Өмнө тэрээр TV9 нэвтрүүлгийн "Мөрөөдөл биелдэг юм" сайн үйлсийн аян, үерт нэрвэгдсэн Баян-Өлгийчүүдэд туслах аян зэргийг зохион байгуулахад идэвхитэй оролцдог иргэн. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?