МУБИС-ИЙН БАГШ НАР ФИЗИКИЙН ХИЧЭЭЛИЙН БАГАЖУУДЫГ СУРГАЛТАНД НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Сэтгүүлчийн үг

Математик, Байгалийн ухааны сургууль (МБУC)-ийн Физикийн салбарын эрдэмтэн багш нар ЕБС-ийн ФИЗИКИЙН ХИЧЭЭЛИЙН ЛАБОРАТОРИ, ТУРШИЛТЫН БАГАЖУУДЫГ ЗОХИОН БҮТЭЭЖ, ҮЙЛДВЭРЛЭН сургалтанд хэрэглэхэд бэлэн болголоо. Энэ билигт сайн өдөр эхний ээлжинд төлөөлөл болгон хот, хөдөө, нийслэл дүүргийн 20 ЕБС-д Физикийн цахилгааны бүлгийн 14 нэр төрлийн 12 иж бүрэн багажийг, сургалтын гарын авлагын хамт үнэ төлбөргүйгээр хүлээлгэн өгч, гардуулах ёслолын арга хэмжээ МУБИС-ийн В-123 танхимд амжилттай боллоо.  

Энэхүү ЕБС-ийн Физик сургалтын дунд болон ахлах ангийн хичээлийн Механик, Цахилгаан, Электроник, Молекул физик, Оптик зэрэг хичээлүүдийн туршилтын багаж төхөөрөмжүүдийг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “МУ-ын Ерөнхий Боловсролын сургалтын хэрэглэгдэүүнийг хөгжүүлэх” төслийн хүрээнд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн болон Япон улсын “All Life Line Net” ТББ хамтран зохион бүтээж,  МБУС-ийн дэргэдэх “Моноцүкүри” сургалт судалгааны төвд үйлдвэрлээд байна. Тус Физик сургалтын туршилтын багаж төхөөрөмжүүдийг гардуулах ёслолын үйл ажиллагаанд МУБИС-ийн захирал доктор Д.Мандах, ЭШХАЭ дэд захирал проф. Д.Наранцэцэг, МБУС-ийн захирал дэд проф. О.Алтангоо, МБУС-ийн “Моноцүкүри” сургалт судалгааны төвийн эрхлэгч проф. Р.Базарсүрэн, МУБИС-ийн Боловсролын суурь судалгааны төвийн эрхлэгч академич Б.Жадамбаа, ШУ Технологийн сангийн захирал хатагтай н.Энхжаргал, БХ-ийн захирал доктор П.Лхагвасүрэн, БНДИ-ийн захирал доктор Б.Сүрэнчимэг, Япон улсаас Монгол улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд асан, “All Life Line Net” ТББ-ын ерөнхийлөгч проф. Такүо Кидокоро, Япон улсын ЭСЯ-ний 2-р нарийн бичгийн дарга Нива сан, “All Life Line Net” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ичикава, Төслийн удирдагч Курахара, УЗ-ийн нарийн бичгийн дарга  Хатагтай Ичикава, мэргэжилтэн Цукуачи, Курита нар болон Увс, Завхан, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Дархан, Сүхбаатар аймаг, Нийслэлийн 1, 2, 3, 21, 28, 44, 92-р ЕБС, Багануур дүүргийн Боловсрол ЦС-ийн Физикийн багш нар хүрэлцэн ирлээ.