БСШУС-ЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА ОХУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа 11 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийж байна. Эхний уулзалт өнөөдөр буюу Ням гаригт Монгол Улсын ЭСЯ дээр болсон бөгөөд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа хүлээн авч уулзлаа.

Мөн сайдын айлчлалын баг Москвад суралцаж буй монгол оюутнуудтай уулзаж оюутны "Дэвжээ" наадмыг үзэж сонирхлоо. ОХУ-д 3000 гаруй монгол оюутан суралцаж байгаа бөгөөд Засгийн газар хоорондын гэрээнээс гадна байгууллага хоорондын гэрээгээр мөн хувиараа сурч байгаа оюутнууд ч цөөнгүй байдаг аж.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?