Ц.БАЗАРРАГЧАА: МОНГОЛЧУУДЫН 90 ОРЧИМ ХУВЬ НЬ БУЙЛНЫ ҮРЭВСЭЛТЭЙ

Сэтгүүлчийн үг

 “Буйлны доктор Жинжита” бэлдмэлийн зохиогч, хүүхдийн шүдний эмч, тулгуур эдийн эмч, гажиг засалч, амны хөндийн нян судлаач Ц.Базаррагчаа /DDS., PhD/-тай уулзаж ярилцлаа. Тэрбээр нүүр ам судлалын салбараас Япон улсад доктор хамгаалсан анхны шүдний эмч.

-Манайхан шүүд хорхойтож, буйл үрэвсчихлээ гээд ойр зуурын арга хэрэглээд л яваад байдаг. Өөрөөр хэлбэл, аминаас холуур өвчин гээд төдийлөн тоодоггүй. Гэтэл буйлны үрэвсэл үнэндээ асар их эрсдэл дагуулдгийг саяхан мэдлээ. Энэ талаар та манай уншигчдад энгийнээр тайлбарлахгүй юу?

-Шүд цоорол, буйлны үрэвсэл хоёр нь ондоо, өөр өөр төрлийн нянгаар  үүсгэгддэг өвчин. Дэлхийн анагаах ухаан шүд цоорлыг 1970-аад оноос хойш эрчимтэй судалсан. Үндсэндээ судлагдаад дууссан, шийдэгдсэн асуудал. Товчхондоо, цоорлыг аль хэдийнэ судалж дуусаад  дараа дараагийн далайцтай асуудал руу 2000-аад оноос хойш орчихсон явна. Тодруулбал, авахуулаад шүдгүй болсон газар шүдийг дахин ургуулах, мэдрэл нь үхжээд амьгүй болсон шүдийг амьдруулж ургуулдаг болллоо. Удахгүй амьдралд биеллээ олж эмнэлзүйд нэвтрэх нь цаг хугацааны асуудал. Шинжлэх ухаан өндөр түвшинд очиж жижиг, сажиг асуудлуудыг шийдээд шийдээд баталгаа, нотолгоо, судалгаа, үр дүн ярьж байхад давс, сода ярьдгаа больчихъё хэдүүлээ... Давстай ус, сода шинж тэмдгийг түр зуур намдаах ч нян, бактерийн эсрэг ямар ч үйлчлэлгүй. Нөгөөтэйгүүр буйлны үрэвсэл бол шүд цооролтой харьцуулшгүй хорт үр дагавартай, халдварт өвчин. Халдварт өвчин гэхээр манайхан ханиад томуу, сүрьеэ, шар зэргийг л ойлгоод байдаг.

-Буйлны үрэвсэ:л юунаас болж үүсдэг юм бэ?

-Буйлны үрэвсэл үүсгэгч нь нян бактери, шүлсээр халддаг. Амны хөндийд гаднаас орж ирнэ. Буйлны үрэвслийн нянгаас ялгардаг хор нь шүдийг тойрон бэхэлж байдаг буйлыг эвдэж үндсэн үүргээ биелүүлж чадахгүй болгодог. Хүмүүс буйл суусан, шүд  зайтай болоод байна гэдэг дээ... Улмаар  холбох эдийг тасалж  шүдийг тулан тогтоож байдаг ясыг хайлуулах шатанд ордог учир шүдний тулгуур эдийн өвчин гэж нэрлэдэг юм. Шүдийг тулан тогтоож байдаг яс ууссаар улмаар ясгүй болсон шүд суларч ойчоод өгдөг. Энгийнээр хэлбэл, шүдний ясыг уусгаж буй дээрх процесс бусад эд эрхтэнд нэг адил явагдаж байдаг байх нь... Шүдний ясыг шимэгдүүлж, уусгаад байгаа процесс л бидний анхаарал хандуулж ойлгоод авчих гол зүйл. Үүгээрээ буйлны үрэвсэл, шүд цооролтой харьцуулшгүй хор хөнөөлтэй. Буйлны үрэвслийн нянгаар үүсгэгддэг олон өвчний нэг-хэрх өвчний үед,  том  бага үе, холбоос эд уусан хайлж деформацид орсон үе хуруу, гар мойнийдог. Эрүүл эд эмгэг эд болж хувирсан нь тэр.

-Буйлны үрэвслийн эсрэг маш олон шүдний оо байдаг. Яг нарийвчлан үр нөлөөг нь шалгаж, хянадаг нь л хэд юм бэ гэхээс?

-Ганц оо ч биш шинжлэх ухаан, бизнес гэдэг хоёр өнцөг олон зүйл дээр эсрэг тэсрэг байр суурьтай байсаар ирсэн. Худалдаа, бизнесийн тал нь   давамгай байгааг  ойлгоход гэмгүй болов уу. Оог бага сага судалсан хүний хувьд түүнд цөөнгүй тооны химийн бодис ордог гэдгийг хэлнэ. Химийн бодис ихтэй оог байнга, тасралтгүй, урт удаан хугацаанд хэрэглэх нь  ашигтай бактериудыг устгах  эрсдэлтэй. Оо гэлтгүй аль ч химийн бодисыг хэтрүүлэн, зохистой бус хэрэглэх нь түүнд тэсвэртэй,илүү хүчтэй хэлбэрийг бий болгодог. Шүдний оо бидний ухаан орох үеэс мэддэг паста хэлбэртэй  байдаг гэсэн  ойлголт  ч  өөрчлөгдсөн. Үр дүнтэй  байх нь мэргэжлийнхний хувьд гол болохоос хэлбэр сонин биш. Хэлбэр, өнгө ямар байхыг мэргэжлийнхээс хамааралгүйгээр худалдаа, бизнесийнхэн  хийчихээд явж байгаа биз дээ. Тэр  паста болгож  буй хэлбэр, тэр өнгө, тэр хөөсрөлт нь химийн бодисын үйлчлэл. Сүүлийн үед ооны талаар харин ч овоо мэдээлэл гараад байдаг болсон байна билээ. Хяналттай, эрүүл мэндийн боловсрол, мэдэгдэхүүнтэй байж сонгож  хэрэглэх нь таны асуудал.

-Буйлны үрэвсэл 200 гаруй өвчин, хорт хавдрын үүсвэр болдог гэсэн. Энэ талаар жаахан тодруулаач?

-Буйлны үрэвслийн нян амны хөндийд байрлан буйл, шүдийг өвчлүүлэх төдийгүй халдварлагдаж үрэвссэн буйлны хэсгээр тараагуур цусаар бүх эд  эрхтэнд хүрч  очдог. Нянгын байнгын дайралтад байгаад байвал эрүүл эд,  эмгэг эд болно. Олон жил ийм байдалтай байвал хавдрын урьтал шатанд очиж эргэшгүй байдалд ордог. Буйлны үрэвсэл аминаас хол шалдар булдар зүйл биш. Халдварт өвчин  гэдгийг ойлгуулах гэж судалгааны ажлаасаа хойш сүүлийн хоёр жил зөвхөн энэ тухай ярьж явна, би. Амны хөндийн нян судлаачид төдийгүй АНУ, Европын Зүрх судас, Нойр булчирхай, Эмэгтэйчүүдийн гм мэргэжлийн салбар холбоод сүүлийн 30 гаруй жил судлаад нэг л зүйл дээр анхаарлаа хандуулаач ээ гэж зөвлөж байгаа. Дахин хэлэхэд, олон өвчний эх үүсвэр, том шалтгаан нь амны хөндийд  тань байна. Байх байхдаа буйлны үрэвслийн нянгаар халдварлаад байна. Буйлны үрэвсэл тодорхой хугацаанд үе шаттайгаар явагддаг. Нууц үедээ мэдэгдэхгүй тээгч болоод явж байдаг аюултай. Статистикаас харахад, манай улсад чихрийн шижин, нойр булчирхайн өвчлөлт өндөр. Эднийг үүсгэдэг нэг том шалтгаан нь өнөөх л  буйлны үрэвсэл. Онцын өвдөлт, зовиур бага тул хаа нэг цус гарахыг тоохгүй 4-6 жил орчим явсаар хүндрүүлдэг. 6-10 жилийн дараа таны аль нэг эрхтэн системд эргэшгүй өвчлөлийн эх суурь тавигдсан байх эрсдэлтэй. Нойр булчирхайн хавдрын 50 хувь нь чихрийн шижингээр өвчилсөн байдаг. Буйлны үрэвсэлтэй ч эмчлүүлэхгүй удаан явах аваас цусны хорт хавдраар өвчлөх магадлал 30, бөөрний хорт хавдар 49, зүрхний шигдээсээр нас барах магадлал 29, тархинд цус харвах магадлал 28, элэгний /архины бус гаралтай/ циррозоор өвчлөх магагадлал 30 хувь байна л гэсэн байна. Хамгийн сүүлд  улаан хоолойн хорт хавдар үүсгэгч нь  энэ нян гэдгийг тогтоосон. Тэр ч бүү хэл, залуужаад байна гэж шуугиад байгаад зөнөгрөх өвчний шалтгаан нь мөн л өнөөх буйлны үрэвсэл болохыг тогтоочихлоо.

-Нэгэнт буйл үрэвссэн тохиолдолд эмчлэгдэх боломж нь хэр байдаг юм бол?

-Буйлны үрэвсэл бол ганц манайд ч биш, дэлхийд шүдний эмчилгээний “толгойны өвчин” болсоор байна. Нэгэнт амны хөндийгөөс хальж эрхтэн системийн өвчлөлийн асуудал босох  үед тухайн өвчний шинж тэмдгийг дарах эмчилгээ хийх байдлаар дэлхий ертөнц явж байна шүү дээ. Би насаараа энэ чиглэлээр судалгаа хийж, ямартай ч эмчлэхийн төлөө арга технологи боловсруулж, бэлдмэл гаргалаа. Буйлыг эрүүлжүүлж, бусад шүдийг аварч, амьд шүдтэй нь үлдээхийн тулд тэр шүү дээ.

-Буйлны үрэвслийн анхны шинж тэмдэг нь шүдээ угаахад буйлнаас цус гардаг явдал гэж ойлгоход болох уу?

-Тиймээ, буйлнаас цус гарах бол эхний шинж тэмдэг. Тамхи татдаг хүмүүсийн хувьд никотин буйлыг хатангиршуулж, цус гарах шинж тэмдгийг барьж байдаг учраас хүндэрсэн үедээ эмч дээр ирэх нь нийтлэг. Буйл хавагнах, хөөх, томрох, өнгө өөрчлөгдөх, идээт шингэн үүсэх, амнаас эвгүй үнэр гарах нь  нэлээд хүндэрсний шинж.

-Нийт хүн амын хэдэн хувь нь буйлны үрэвсэлтэй байгаа талаар нарийвчилсан судалгаа байна уу?

- АНУ-ын нийт хүн амын 70-75 хувь нь буйлны үрэвсэлтэй. Буйлны үрэвслийн хүнд хэлбэртэй,  буйлны үрэвслийн шалтгаантайгаар эргэшгүйгээр өвчинтэй  болсон насанд хүрэгчдийн тоо 45 хувь гэсэн судалгаа байдаг юм билээ. 2017 онд монголчуудын тухайд  90 орчим хувь нь буйлны үрэвсэлтэй гэх тоог  НАСС-н мэргэжлийн сэтгүүлд тавьсныг харж байсан. Дэвшилтэт санаа онооны тухайд, Европт жил бүр эрүүл буйлны өдрийг тэмдэглэдэг. Та эрүүл буйлтай бол эрүүл биетэй байх бүрэн боломжтой гэдгийг зүгээр ч нэг хэлээгүй байх. Өндөр наслалт, эрүүл буйл хоёр шууд  хамааралтай  гэдгийг  бас л судлаад тогтоочихсон асуудал. Харамсалтай нь манайд анагаахын салбараас ганц  оношлогоогүй нь нүүр ам судлалын эмчилгээний салбар... Нэгэнт эхлүүлсэн юмаа илүү хүртээмжтэй болгох тулд эмч нарыг бэлтгэхэд ажилд анхаарлаа хандуулж байна, би. Гэхдээ энийг би ганцаар биш олуулаа хийнэ.

-Тэгвэл буйлны үрэвслээс  урьдчилан сэргийлэх боломжтой юу?

-Урьдчилан сэргийлэх гол арга нь хувь хүн эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх явдал. Халдварт өвчин гэдгийг мэдчихвэл шүлсээр, аяга, саваар тойруулж ууж хэрэглэхээ болих байх... Монгол хүн эртнээс аяга халбагатайгаа явдаг байсныг бид мэднэ. Энийг одоо өөрсөд дээрээ хэрэгжүүлэхэд болохгүй гэх зүйлгүй. Тэгж дадвал ганц  буйлны үрэвсэл төдийгүй олон өвчнөөс сэргийлэх боломжтой.

Мөн ч хол байна даа....

Нүүдэлчин амьдралын хэв маягаасаа салж үл чадах монголчуудын хэт төвлөрөл. Алсын арлын улсыг дууриаж чамирхах сониуч авир... Адагт нь авлигач түшээдийн золиос болох эх орон, ард түмний ирээдүй... Өнөөдөр лхагва гариг. Ажлын өдөр эхэлснээс хойшхи гурав дахь өдөр. Атал улс оронд маань өрнөж буй үйл явдал арай л их мэт... Тодруулбал, нэг дэхь өдөр Монгол Улсын Хуулзүйн сайд, Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг  баривчлав. Удаах өдөр нь УИХ-ын дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэхээр прокурор санал гаргасан тухай шаагив. Харин маргааш өлсгөлөн зарлах жагсаал болно... Хөхөө өвлийн хүйтэнд хүндрэл бэрхшээл, луйвар авлигаас залхсан ард түмэн төв талбайдаа жагсана. Жагсаалын үр дүн хэрхэхийг тав дахь өдөр болох УИХ-ын чуулганаар УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийг хэлэлцэх явцтай яв цав холбогдуулаад ойлгочиход болох байх. Жагсаалтай холбогдуулан ард түмнийг автобус микрогоор зөөлөө гэхчлэн ад үзэж, хар тээсэн хандлагууд сошиалаар нэг хөглөрнө. Магадгүй захиалга, ард нь хэн нэгэн байгаа гэх хардлага үндэслэлтэй л байх. Гэхдээ л энэ удаад хэрээс хэтэрсэн авлигачдаас салах алтан боломж нь энэ. Ард нь хэнбугай байсан ч хамаа алга. Автобусаар зөөх нь бүү хэл, арав хорин төгрөг өгөөд авчирсан ч яахав гэх хандлага олон нийтэд байна. Итгэл алга энэ төрд итгэх... Итгэх боломжийг ч үлдээсэнгүй. Эцэст нь тэмдэглэхэд, энэ хэдээс салж л байвал гэх санаашрал байна, түмэн олонд... Утаа угаар, улс төрийн хийрхэл утгаа алдсан улстөрчдийн шунал маргааш монголчуудыг олноороо төв талбай дээрээ цугларахыг “шаардав”. Жагсаалын явцаас илүү баригдаж саатуулагдаж буй луйварчдад тохирох шийтгэлийг оноож, газрын доорх баялгаараа амар жимэр аж төрөх хүсэл... Ай нүүдэлчин ахуйгаасаа ангижирч үл чадах суурин монголчууд аа гэж... Суурьштал мөн ч хол байна даа, нийслэлд ч, улс төрд ч... Ний нуугүй хэлэхэд Монгол маань дэлхийд энд хүлээн зөвшөөрөгдөн монголчууд маань амирлах тэр цаг... 

                                                                                          Ярилцсан: З.Урансүх

    

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    DR.LT.COL PRADHAN [105.112.37.xxx]

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 15177971496

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?