Б.МАХБАЛ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ БОЛНО

Сэтгүүлчийн үг

Зам, тээврийн хөгжлийн яаманд хүн амины хэрэг гараад таван сарын хугацаа өнгөрчээ. Тус яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн агсаны  аминд халдсан энэхүү хэргийг шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорт өнгөрөгч оны арваннэгдүгээр сард шилжүүлсэн.  Тус хэрэгт Б.Махбалаас гадна нэг хүнийг яллагдагчаар татан шалгасан бөгөөд одоогоор батлан даалтад гаргаж, Б.Махбалыг цагдан хорьсон хэвээр байна.

Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийг шүүхэд  шилжүүлжээ. Шүүхийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хийгдэхээр товлогдлоо. 

Яллагдагчаар татагдсан Б.Махбалд Эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Эрүүгийн хуулийн 10.1 заалтад “хүнийг алсан бол найман жилээс 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Хэрэг хэрхэн шийдэгдэхийг олон нийт анхааралтай ажиглаж байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?