Б.БАЯРХҮҮ ОРЛОГЧ ОО, ХОГИЙН ЦЭГ?

Сэтгүүлчийн үг

Нийслэлийн Газрын албанаас.“Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй хаасан автозам, явган хүний замыг чөлөөлөх, орц гарцыг нээх” ажлын хүрээнд нийт 17 байршилд 40 гаруй хашаа, өргөтгөл, явган шат зэргийг буулгаж, явган хүний зам гаргасан талаар мэдээлж байсан. Өнгөрсөн оны 6 дугаар сарын 14-ний өдөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү тэргүүтэй албан тушаалтнууд Баянзүрх дүүргийн 6,18,25,26 дугаар хороодын Зам чөлөөлөх байршлуудтай газар дээр нь очиж танилцсан билээ.

Харамсалтай нь “Хонх нь дуугарахаар дамар нь таг” гэгчийн үлгэрээр 25 дугаар хорооны 90 дүгээр байр  Эко марттай байрны авто зам дагуу явган хүний замыг хааж барьсан хашааг буулгаж зам тавьсан хэсэгт буюу 93 дугаар байрны зүүн талд зам тавихдаа ашигласан элс, шороо өмнөх замаас гарсан эвдэрхий хашлага, тоосго зэргийг ачиж авсангүй хогийн цэг болгожээ.

Нэг ажил хийгээд нөгөөг нь бусниулдаг муухай зангаа, ажил хийсэн болж шоудчихаад чанар, ажлын үр дүнг шалгадаггүй хариуцлагагүй байдлаа хэзээ болих вэ? НЗД-ын орлогч Б.Баярхүү Та хогийн цэг болгосон хог хаягдлаа цэвэрлүүлж, шоудсан ажилдаа “онц” дүн авна уу.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [112.72.11.xxx]

    Баярхүү жүжигчин. Ашиггүй юман дээр хөдлөх үү?

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?