“ШУА-ИЙН МЭДЭЭ СЭТГҮҮЛ”-Д ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ХЭВЛҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

“Шинжлэх Ухааны Академийн Мэдээ” (Proceedings of the Mongolian Academy of Sciences) сэтгүүл нь Онлайн хэлбэрээр жилд 4 удаа нийтэлдэг, улирал тутмын мэргэжлийн хяналт хийгддэг сэтгүүл юм. Энэхүү сэтгүүл нь Олон Улсын Шинжлэх Ухааны Зөвлөлийн INASP төслөөр дэмжигдэж, “Mongolia Journals Online” төслийн шинжлэх ухааны сэтгүүлд багтдаг учир Таны өгүүлэлд DOI дугаар олгогдож, Google Scholar хайлтын системд бүртгэгдэнэ. Ингэснээр Таны бүтээл  Олон улсын түвшинд гарч бусад орны судлаачид үнэгүйгээр ашиглан, таны бүтээлээс авах эшлэлийн тоог эрс нэмэгдүүлэх давуу талтай юм. Сэтгүүлийн олон улсын бүртгэлийн онлайн дугаар eISSN: 2312-2994, хэвлэмэл ISSN: 2310-4716;

“Proceedings of the Mongolian Academy of Sciences” сэтгүүлийн 2019 оны I улирлын Англи дугаарт эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлэхийг урьж байна. Өгүүллийг зохиогч өөрийн хийсэн судалгааны ажлын үр дүнд үндэслэн туурвисан байх бөгөөд өөр хэвлэлд хэвлэн нийтлээгүй, хөндлөнгийн хяналт хийгдэх хугацаанд бусад сэтгүүлд илгээхгүй, хамтран зохиогчоор орсон бүх зохиогчоос өгүүллийг хэвлүүлэхээр зөвшилцсөн зөвшөөрөлтэй байх шаардлагатай юм.

“Proceedings of the Mongolian Academy of Sciences” сэтгүүлд ирүүлэх өгүүллийг уг сэтгүүлийн өгүүлэл нийтлүүлэх зааврыг ягштал мөрдөж туурвисан байх шаардлагатай бөгөөд өгүүлэл нийтлүүлэх зааврыг биелүүлээгүй өгүүллийг хяналт хийхгүйгээр эзэнд нь буцаахыг анхаарна уу!

Эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авах хугацаа 2019 оны 2 дугаар сарын 25ы дотор багтаан ирүүлнэ. Өгүүллийг цахим шуудангаар pmas@mas.ac.mn; denkhamgalan4@gmail.com хаягаар хүлээн авна.

Сэтгүүлд тавигдах шаардлагын талаарх эрдэмтэн судлаачид Та бүхний саналыг хүлээн авч, үйл ажиллагаандаа тусгаж ажиллах болно.

Холбоо барих утас: (976-51)265001,

Факс: 976-51-262247; (976-51) 261993;

Үүрэн утас: (976) 9907-0950;

“Шинжлэх Ухааны Академийн Мэдээ” сэтгүүлийн Редакцийн зөвлөл

Ерөнхий сайд А.Амарын гудамж-1

Улаанбаатар 14200, Монгол улс, индекс 14023;

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Mrs Jena [105.112.99.xxx]

    Манай гэр бүлд итгэж, яаралтай тусламж үзүүлсэн Др. Коллинз Рафаэлийн гайхалтай эмчийг баярлуулмаар байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг доллараар их мөнгөөр худалдаж авсан юм. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн бичсэн эмч сувринсинсо@gmail.com мессежээр түүнд баярлалаа гэж хэлээд, тэдний бөөр худалдаж авахын тулд санхүүгийн яаралтай тусламж авснаар дэлхий ертөнцөд юу гэж хэлснийг би мэйлээр хурдан шуурхай мэдүүлсэн юм. Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээр бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн шилжүүлэлтийг шилжүүлэхийн өмнө миний дансанд орж ирэхэд мөрөөдөж байсан шигээ Dr.Collins-ээр холбоо барихыг уриалж байна. doctorcollins3@gmail.com хэдхэн сарын өмнө бидэнтэй адил төстэй санхүүжилтийг бий болгосон. Би үүнийг эцэст нь дуусгах үед үүнийг хийхээр амласан. doctorcollins3@gmail.com эсвэл whataspp түүнийг via_ +2348167455536 Би бол хатагтай Жонсон. Монголоос

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?