“KFC”-ЭЭР ҮЙЛЧЛҮҮЛСЭН 11 ХҮНИЙ БИЕИЙН БАЙДАЛ ХҮНДЭВТЭР БАЙНА

Сэтгүүлчийн үг

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах түргэн хоолны “KFC” сүлжээний Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод оржээ.

 

Тодруулбал, сүүлийн хоёр хоногт тус газраар үйлчлүүлсэн, хоол захиалж идсэн гэх 9-40 насны 16 хүн халуурах, бөөлжих, суулгах  зовиуртай Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д хандсан байна. Эдгээрийн 11 иргэний биеийн байдал өндөр халуурах, бөөлжих, усархаг суулгалтаар олон удаа суулгах зэргээр хүндэвтэр байгаа тул хэвтэн эмчлүүлж байгаа хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

 

Уг асуудалтай холбоотойгоор яамнаас тандалт судалгаа хийхэд хоёрдугаар сарын 9, 10, 11-нд Зайсан дахь “KFC” сүлжээ ресторанаар үйлчлүүлсэн хүмүүст хордлогын шинж тэмдэг илэрсэн нь тогтоогдсон байна.

 

Мөн яамны мэдээлснээр хордлого авсан иргэдийн дийлэнх нь “Найзууд” багц захиалан идсэн ба тухайн өдөр 300 гаруй багц худалдаанд гаргасан гэх мэдээлэл байна.

 

Иймд, хоёрдугаар сарын 9, 10, 11-нд Зайсан дахь “KFC” салбараар үйлчлүүлсэн хүмүүс харьяа дүүргийн эрүүл мэндийн төв болон ХӨСҮТ-д яаралтай үзүүлэхийг албаныхан зөвлөлөө.

 

Одоогоор хоолны хордлогын шалтгаан нөхцлийг тодруулах шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд тус салбарт ажилладаг 27 ажилтныг эрүүл мэндийн үзлэг хамруулжээ.

                                                                                                                           breakingnews.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [105.112.99.xxx]

    Манай гэр бүлд итгэж, яаралтай тусламж үзүүлсэн Др. Коллинз Рафаэлийн гайхалтай эмчийг баярлуулмаар байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг доллараар их мөнгөөр худалдаж авсан юм. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн бичсэн эмч сувринсинсо@gmail.com мессежээр түүнд баярлалаа гэж хэлээд, тэдний бөөр худалдаж авахын тулд санхүүгийн яаралтай тусламж авснаар дэлхий ертөнцөд юу гэж хэлснийг би мэйлээр хурдан шуурхай мэдүүлсэн юм. Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээр бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн шилжүүлэлтийг шилжүүлэхийн өмнө миний дансанд орж ирэхэд мөрөөдөж байсан шигээ Dr.Collins-ээр холбоо барихыг уриалж байна. doctorcollins3@gmail.com хэдхэн сарын өмнө бидэнтэй адил төстэй санхүүжилтийг бий болгосон. Би үүнийг эцэст нь дуусгах үед үүнийг хийхээр амласан. doctorcollins3@gmail.com эсвэл whataspp түүнийг via_ +2348167455536 Би бол хатагтай Жонсон. Монголоос

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?