Ч.ХОСБАЯР. 679 САЯ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЭГДЭХ ХЭМЖЭЭНИЙ ОРЛОГОТОЙ ХҮН БИ БИШ

Сэтгүүлчийн үг

Энэ сарын 13-ны өдөр Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын зургаан шүүгчид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгах хүсэлт гаргасан билээ. Дээрх нэр бүхий зургаан шүүгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэж мөрдөн байцаагчид үзсэн бөгөөд хэрэг бүртгэлд гэр бүлийн гишүүдийнх нь нэр дээрх хөрөнгийн эх үүсвэрийг тодруулж байгаа аж. Мөн эдгээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлсэн юм. ШЕЗ-өөс шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар шийдвэр гаргасны дараа нэр бүхий зургаан шүүгчийг АТГ-аас үргэлжлүүлэн шалгаж, мэдүүлэг авах юм байна. Тиймээс Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяраас дээрх мэдээлэлтэй холбогдуулан утсаар тодруулга авсан юм.

 

Таныг АТГ-аас шалгаж байгаа гэсэн. Зарим зүйлийг тодруулж болох уу?

-Мөрдөн шалгах ажиллагааны нууцлалтай холбоотой учир мэдээлэл өгөх боломжгүй.

-Таны хөрөнгө орлогын мэдүүлэгт гэр бүлийн орлого 2015 онд 679 сая, 2016 онд 185, 2017 онд 75 сая төгрөг гэж мэдүүлсэн гэсэн. Энэ үнэн юм уу?

-Хэн тэгж байна вэ?

-Сошиалд тийм мэдээ байна лээ. АТГ-ын хөрөнгө орлогын мэдүүлэгтэй тулгаж үзэх гэтэл тэдний сайт болохгүй байна?

-Тулгаж үзсэн нь дээр. Яагаад ийм мэдээлэл цацагдсныг ойлгохгүй байна. Ийм их хөрөнгө байхгүй.

-Тэгвэл хэдэн төгрөгийн орлоготой юм бэ. Та мэдүүлэгтээ хэд гэж тусгасан юм бол?

-Одоогоор сайн санахгүй байна.

                                                                                                           24 цаг.мн



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Mrs Jena [105.112.99.xxx]

    Манай гэр бүлд итгэж, яаралтай тусламж үзүүлсэн Др. Коллинз Рафаэлийн гайхалтай эмчийг баярлуулмаар байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг доллараар их мөнгөөр худалдаж авсан юм. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн бичсэн эмч сувринсинсо@gmail.com мессежээр түүнд баярлалаа гэж хэлээд, тэдний бөөр худалдаж авахын тулд санхүүгийн яаралтай тусламж авснаар дэлхий ертөнцөд юу гэж хэлснийг би мэйлээр хурдан шуурхай мэдүүлсэн юм. Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээр бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн шилжүүлэлтийг шилжүүлэхийн өмнө миний дансанд орж ирэхэд мөрөөдөж байсан шигээ Dr.Collins-ээр холбоо барихыг уриалж байна. doctorcollins3@gmail.com хэдхэн сарын өмнө бидэнтэй адил төстэй санхүүжилтийг бий болгосон. Би үүнийг эцэст нь дуусгах үед үүнийг хийхээр амласан. doctorcollins3@gmail.com эсвэл whataspp түүнийг via_ +2348167455536 Би бол хатагтай Жонсон. Монголоос

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?