УУЛ УУРХАЙГ ХААГААД ХӨӨЖ ЯВУУЛАХ УУ, ЭСВЭЛ ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛЛУУЛАХ УУ?

Сэтгүүлчийн үг

 

Хариуцлагагүй уул уурхайн сөрөг нөлөөлөлд хамгийн их өртөж баялагтай байхын зовлонг эдлэж яваа хүмүүс бол Өмнөговьчууд тэр дундаа Цогтцэций, Гурвантэсчүүд... Өдрөөс өдөрт агаар нь бохирдож, хөрс талхлагдаж, мал нь бэлчих газаргүй, хүн нь амьдрах нутаггүй болж байгаа. Энэ бүхэн нэг шөнө унтаад босоод ирэхэд ийм болчихоогүй, гурван жил унтаад сэрэхэд ч ийм болчихоогүй. Энэ бүхэн уул уурхайн лиценз олголтоос эхлээд, уул уурхайг эхнээс хариуцлагатай ажиллуулаагүйн үр дүн.

Сарны гадарга шиг болж буй газар нутгаа хараад гашуудан эмгэнэх хэдэн малчид... Хаа сайгүй ийм л байна, Монгол нутагт...

Тэгээд бид одоо яах ёстой юм бэ. Уурхайг хаагаад хөөгөөд явуулах уу, эсвэл хариуцлагатай ажиллуулах уу. Хаагаад хөөгөөд явуулах боломжгүй угаас байхгүй. Гагцхүү хариуцлагатай ажиллуулахаас өөр сонголт алга, бидэнд. Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймагт 11-н уурхай үйл ажиллагаа явуулдаг.  11 уурхайн ихэнх нь аймаг, сумтай хамтын ажиллагааны гэрээ хийгээгүй 10 жилийг ардаа орхисон байсан. Харин өнөөдөр МАК-аас бусад нь аймаг, сумтай хамтын ажиллагааны гэрээ хийчихэж. Харин хариуцлагатай уул уурхайн үлгэр дууриалал болох ёстой МАК таг чиг л байгааг эрхэм гишүүн Н.Номтойбаяр мэдэж л бгаа байлтай...

Чинхуа Мак Нарийн сухайт ХХК нь 2002 оны хоёрдугаар сард байгуулагдсан Монгол-Хятадын хамтарсан компани. Өөрөөр хэлбэл, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь стратегийн орд газар, Нарийн сухайтын нүүрсний ордод Монгол Улсын Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээ байгуулсан. Бас “Монголын Алт” (МАК) ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Нямтайшир ба БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны “Чинхуа” группийн 50, 50 хувийн хөрөнгө оруулалттай...

Ийн улиглахын учир эрхэм түшээд энэ надад ямар ч хамаагүй гээд мэлзээд унах вий гэж л эмзэглэснийх... Хамтын ажиллагааныхаа гэрээг хийгээч ээ, ядаж...

                                                                                                                                                 З.Урансүх

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Иргэн [122.201.22.xxx]

    Шунал бас дахин шунал

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?