ЗГХЭГ-ЫНХАН ДАРГАА ЯАСНЫГ МЭДЭХГҮЙ 7 ХОНОЛОО

Сэтгүүлчийн үг

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг хөлөө гэмтээгээд гадагшаа явжээ гэсэн мэдээлэлтэй зэрэгцэн, төрийн түшээ маань хөлөө гэмтээсэн юм биш хордлого авсан гэнэ гэж шуугиад даруй зургаа хоночихлоо.

Эх сурвалжийн мэдээлснээр Л.Оюун-Эрдэнэ Солонгос улс руу эмчилгээнд явсан нь үнэн бөгөөд УИХ-ын чуулганы ирцийн мэдээллээс харвал эмнэлгийн чөлөөтэй байгаа нь лав юм байна. Өөрөөр хэлбэл, хийж буй ажил алба, хөдөлмөр зүтгэлээрээ төрдөө болон түмэн олондоо үнэлэгдээд нэр хүндтэй байгаа төрийн түшээ хордлого авчээ. Хордлогын улмаас бие нь чилээрхсэн тул яаралтай эмчилгээ хийлгэхээр Өмнөд Солонгос улсыг зорьсон байна. Гэтэл үүнтэй зэрэгцэн хордуулсан байж болзошгүй гэх хардлага эрчээ авч эхэллээ. Харин ЗГХЭГ-ынхан таг чиг. Даргаа ямар учир шалтгааны улмаас эмчилгээнд явсныг албан ёсоор тайлбарлачихгүй, аа тэгээд манайхан таамаг дэвшүүлээд бужигнаж байг гэсэн аятай таг чиг.

                                                                                                                                            З.Тэргэл



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?