"ЖАСТ"-ААС ЗАВШСАН 80 ТЭРБУМ ТӨГРӨГ Ч БАС ТӨРИЙН НУУЦ УУ?

Сэтгүүлчийн үг

Яагаад ийм байдаг юм бол гэтэл даналздаг Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц хоригдоод яг найм хонож байна. Түүнийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт шалгаж байсан хүмүүсийг  эрүүдэн шүүсэнтэй холбогдуулан баривчилсан гэж анх мэдээлж байсан ч эх сурвалжийн хэлснээр “Жаст”-ын Ш.Батхүүгээс анх хураан авсан 190 тэрбум төгрөгийн эд хөрөнгөний 80 тэрбум төгрөгийг найз нөхөд, ах дүүсийн хамт завшсан байх магадлалтай хэмээн давхар шалагахаар болсон тухай мэдээлсэн. Ямартай ч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 15 хоног хорих шийдвэр гарсны дагуу Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй тэрбээр өнөөдрийг хүртэл нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байгаа аж.

Угтаа түүнээс мэдүүлэг аваагүй юм биш мань эр л өөрөө улсын нууцтай холбоотой учраас ТЕГ-ын даргын зөвшөөрөлтэйгээр мэдүүлэг өгнө гэж хэлсэн хэрэг.

Хэдийгээр Төрийн нууцын тухай хуулиар, нууцын зэрэглэлтэй материалтай харьцаж байсан хүнийг хоёр жилийн хугацаанд нууц тээгч гэж үздэг ч “Жаст”-аас завшсан 80 тэрбум төгрөг төрийн нууцад хамаарахгүй л байлтай.

                                                                                                З.Тэргэл



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?