АРДЧИЛСАН НАМЫН ДАРААГИЙН ДАРГА ХЭН БАЙХЫГ “ТЭР” ШИЙДНЭ

Сэтгүүлчийн үг

АН-ын дарга С.Эрдэнэ өөрийн гараараа унах нүхээ ухчихлаа гэхэд хилсдэхгүй. Түүний хийсэн 7 алдаа нь:

1.Мөнгөөр намынхаа хувь заяаг шийднэ гэсэн хамгийн муу хувилбарыг сонгов. Бүх шатны сонгуульт албан тушаалд зөвхөн мөнгөөр сонгогддог болсноос жирийн гишүүд жинхэнээсээ гудманд гарсан. Намын санхүүжилт олон хүнд хардлага дагуулж байгаа.

2. “Шонхор” фракц ноёлох болов. Фракцгүй АН биш, фракц хэрхэн цэцэглэн хөгждөгийг үзүүлэв. ҮБХ-ны гишүүдийн дийлэнхийг тус фракцынхан эзэлж, ҮБХ-нд элсэхийг хүссэн хүн нэг бүрийн анкет намын даргын шийдвэрээр, эсвэл тохироогоор шийдэгддэг болжээ.

3. Намын анхан шатны байгууллагууд хөл толгойгоо алдав. Намаас хөөсөн Д.Пүрэвдавааг дахин Баянзүрх дүүргийн намын даргаар “томилов,” Сонгинохайрхан дүүргийн нам 2 хуваагдав, Багахангайд төлөөлөгчөө “томилов” гээд олон олон будилаан өрнөлөө. Н.Алтанхуяг ч бас хөөгдлөө.

4. Намын бүлгийн шийдвэрийг дагаагүй Ж.Батзандан гишүүнийг хөөж, Лу.Болдын  УИХ-д нэр дэвших эрхийг хассанаар УИХ-д нам бүлэггүй болж, сөрөг хүчний байр сууриа алдав.

5. 60 тэрбумын хэрэг болон хамгийн ихээр нэр хүндээ алдаад буй экс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг илт дэмжих болсон нь улс төрийн нам бодлогын алдаа гаргахад хүргэв.

6. Капитал банкны дампууралтай зэрэгцэн намын даргын нэр хүнд, хувь улс төрчийн рейтенг огцом унав.

7. Намын дэд дарга нарын томилгооны хөшигний ард Ц.Элбэгдорж байгаа нь ил болов.  

Энэ бүхний эцэст, АН цаашид задрал хямралаа үргэлжлүүлэх үү, эсвэл Р.Амаржаргал зэрэг улс төрчөөр бууриа сэлгэх үү гэдгийг “тэр” шийднэ.

                                                                                                                                                                                          Т.БАЯР

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [66.181.179.xxx]

    Намаа Элбэгээд алдаж байгаа нь ил тодорхой байгаа. Эрдэнэ чи намаар гараа угаачлаа

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?