ХУНТАЙЖ ХАРРИ, ГҮНГИЙН АВХАЙ МЕГАН НАР ХҮҮТЭЙ БОЛЛОО

Сэтгүүлчийн үг

Их Британийн хунтайж Харри, гүнгийн авхай Меган Маркл нар хүүтэй болжээ.

Хүүгийн нэрийг тун удахгүй зарлах аж. Хунтайж Харри: “Би өмнө нь эмэгтэй хүн төрөхийг харж байгаагүй ээ. Анх удаа л ийм гайхалтай зүйлийг харлаа. Амьдралдаа мэдэрсэн хамгийн гайхалтай мэдрэмж байлаа. Эхнэрээрээ үнэхээр их бахархаж байна. Энэ хорвоогийн бүх эцэг, эхчүүдэд хандаж хүүхэд бүр гайхамшиг гэж хэлмээр байна. Миний сэтгэл санаа бараг саран дээр байх шиг байна. Мөн эмэгтэй хүн ямар их хариуцлага үүрдгийг мэдэрлээ” гэжээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?