"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ"-Н ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД ТАЙВАН ЖАГСААЛ ХИЙНЭ

Сэтгүүлчийн үг

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг өгнө гэж амлалттай холбоотойгоор сая гаруй иргэн 5000-10000 төгрөгөөр данс нээлгэсэн. Уг нь данс нээлгэхэд таван мянган төгрөг байсан ч ачаалал нэмэгдэхийн хэрээр үнэ өсч 10 мянган төгрөг болсон хэрэг. Товчхондоо брокерийн пүүсүүд дориун орлого олж эхэлсэн энэ үед “Эрдэнэс Тавантолгой”-н дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг өгөхгүй байх шийдвэр гарчихлаа.

 

Тиймээс тавдугаар сарын 10-ны өдөр буюу 12 цагт хувьцаа эзэмшигчид Сүхбаатарын талбайд жагсаал хийхээр болжээ.

 

 

Дашрамд дуулгахад, Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2017, 2018 оны нийт цэвэр ашиг 1.2 ихнаяд төгрөг үүний 15 хувийг ногдол ашгаар иргэдэдээ өгөхөд 1072 хувьцаа эзэмшиж байгаа нэг иргэнд 90.000 төгрөг ногдоно. Мэдээж үлдсэн үлдсэн 85 хувь нь Засгийн газрын мэдлийнх... Үүнийгээ бүтээн байгуулалтанд зарцуулж болно гэх хандлага нийгмийн сүлжээнд хүчтэй ажиглагдаж байна.

Гацууртын л.Чинбат хоёр тэрбумыг завшсан хэргээр шүүхэд дуудагдах нь тодорхой боллоо

Эрүүгийн цагдаагийн мөрдөгчид “Гацуурт” болон түүний охин компаниудын санхүүгийн баримтуудыг шалгаж үзээд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас их хэмжээний урамшууллын мөнгө аваад улаан буудайгаа гурилын үйлдвэрүүдэд гэрээнийхээ дагуу бүрэн тушаагүйг тогтоосон тухайгаа мэдэгдсэн. Тодруулбал, 2013-2014 онд гурил үйлдвэрлэдэг “Хангай милс” компанитай 45221 тн улаанбуудай нийлүүлэх гэрээ байгуулж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 3.9 тэрбум төгрөгийн урамшуулал авчээ. Гэвч улаан буудайн бодит нийлэлтийг нь тооцоод үзэхээр дөнгөж хорин мянган тонн удаан буудай нийлүүлсэн нь мөнгөн дүнгээр 1.7 тэрбум төгрөг болж байгаа юм. Товчхондоо,  Гацуурт компани нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас үндсэндээ 2.1 тэрбум төгрөгийн урамшууллыг илүү авсныг нь шүүхийн шинжээчид ч баталсан гэдэг.

Тиймээс “Хангай милс” компани нь иргэний шүүхэд гомдол зарга үүсгэсэн боловч одоо болтол бүрэн шийдэгдээгүй бөгөөд хэрэг маргаан нь сунжирсаар сүүлдээ эрүүгийн хэрэг болоод байгаа. Өөрөөр хэлбэл, “Хангай милс” компанийн захирал Л.Ганбат хохирлоо барагдуулахын тулд эрүүгийн цагдаад хандан “Манайд улаан буудай нийлүүлэх гэрээгээ зөрчөөд хоёр тэрбум гаруй төгрөгийн улаан буудай нийлүүлэлгүй мэхэлсэн”  хэмээн гомдол мэдүүлсэн.

Гэвч энэ хэргийг шалгаж байсан цагдаагийн мөрдөгчид нь дөрвөн удаа солигдож, цаг хугацаа сунжирсаарөнөөг хүрсэн. Угтаа хүнсний улаанбуудайнд урамшуулал олгох журам нь 2010 онд батлагдсан бөгөөд ХХААХҮЯ, СЯ-ны хамтран гаргасан энэхүү журмаар гурилын үйлдвэрүүд болон улсын нөөцийн газарт нийлүүлсэн улаан буудайных нь тонн тутамд урамшуулал олгодог. Харин Л.Чинбат нь уг журмыг зөрчин огт нийлүүлээгүй удаан буудайныхаа урамшуулалд дээрх хоёр тэрбум гаруй төгрөгийг завшсан хэрэг. Тэгвэл Хөдөлмөрийн баатар Л.Чинбатыг "Тариалан эрхлэлтийг дэмжих сан"-гийн хоёр тэрбум төгрөгийн хэргээр "Эрүүгийн цагдаагийн газр"-аас шалгаж дуусаад яллагдагчаар татах саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн гэх мэдээлэл түгсэн. Харин хэд хоногийн өмнө Нийслэлийн прокурорын газраас шалгаж дуусаад шүүх рүү шилжүүлэхэд бэлэн болсон хэмээн эх сурвалж мэдээллээ.

 

                                                                                                                  З.Тэргэл



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?