Д.ДАМБА-ОЧИР ГИШҮҮН ТА ЗҮГЭЭР Л ОГЦОР, ГҮЙЦЭЭ.

Сэтгүүлчийн үг

Нууцалж байсан дүгнэлтийг УИХ-аар хэлэлцээгүй байхад Рио Тинто уншиж танилцаад саналаа ирүүлчихэж... Тодруулбал, уг асуудлыг байнгын хороогоор хэлэлцэхээр эрхэм түшээд маань цуглатал,  хөрөнгө оруулддагч тал маань уншиж танилцаад хариу ирүүлчихсэн гэсэн үг л дээ. “Улсын нууц” хэмээн онцолж тодотгоод нууж хаагаад байсан дүгнэлтийг хѳрѳнгѳ оруулагчид маань түшээдээс өмнө олж үзэж, саналаа ирүүлчихэж...

Нууцыг задалчихаж гэх шуугианаар  нууц нууц гээд гүйгээд байсан Д.Тэрбишдагва гишүүн, Нууц биш ш дээ. Тэгээд ч би биш Д.Дамба-Очир гишүүн л өгчихсөн юм байна лээ гэж айлдлаа.

Уг нь Оюутолгойг гэрээг байгуулах үед жил бүр гэрээний хэрэгжилтийг Засгийн газар УИХ-д танилцуулж байх үүргийг өгсөн байдаг ч энэ үүрэг огт биелэгдэж байгаагүй. Дубайн гэрээ ч УИХ-аар оролгүй батлагдсан. 

Харин одоо Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг Оюутолгой компанид өгчихөөд хээв нэг сууж байна. 10 жилийн хүүхдээс шалгалт авч байгаа бол өмнөх өдөр нь шалгалтын хариуг өгснөөс ялгаагүй асуудал гэж нэг эрхэм тун онож хэлнэ лээ. Тест задарсан тохиолдолд дахин боловсруулж ахин шалгалт авдаг. Харин УИХ-ын гишүүн улсын нууц задруулбал, нууц биш гэж хэлээд л болоо юу... Бусдаас ү?лгэр авах дуртйа улстөрчдөд хандаад хэлчихэд “айлын” улстөрчид алдаа гаргалаа л бол уучлаарай гээд алба, ажлаа хүлээлгэж өгдөг. Жишээ нь, Шинэ Зеландын тээврийн сайд Фил Твайфорд 2017 оны тавдугаар сард огцрох өргөдлөө өгсөн. Түүний огцрох болсон шалтгаан нь онгоцонд утасны дуудлага хүлээн авсантай холбоотой. Тэрбээр өөрийнхөө энэ үйлдлийг уучилж чадалгүй огцорсон. Өөрөөр хэлбэл, Фил Твайфорд онгоцны хаалга хаагдаж, агаарын хөлөг нислэгтээ бэлтгэж байх үед ажлынхаа хүн рүү утсаар ярьсан бөгөөд иргэний нисэхийн дүрмээр бол зорчигчид энэ үед гар утас хэрэглэхийг хориглодог агаад зөрчвөл 500-2500 долларын торгууль төлдөг. Тэрбээр, ““Би дуудлага хийх ёсгүй үедээ утсаар ярьсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Энэ бол бүгдэд нийцэхгүй, ялангуяа Тээврийн сайдын хувьд надад нийцэхгүй зүйл. Би зохисгүй үйлдлийнхээ төлөө уучлалт гуйж байна.” гэж мэдэгдсэн.

Харин Латвийн Ерөнхий сайд Валдис Домбровскис Рига хотод супермаркетын дээвэр нурснаас болж өөрөө болон Засгийн газраа огцорч байгаагаа зарласан. Тэрбээр, “Улс оронд үүсэн нөхцөл байдлыг зохицуулах чадвартай Засгийн газар хэрэгтэй” хэмээн мэдэгдээд огцорсон.

Манай улстөрчдийн хийсэн үйлдлүүдийн дэргэд жинхнээсээ хүүхдийн будаа байгаа биз. Гэтэл улсаасаа урвасан “ялт” үйлдлээ зөвтгөн нууц биш ш дээ гэж булзах нүх сүв хайн гүрийх... Шуудхан хэлчихэд эрхэм гишүүн та эх орноосоо урвасан тэнэглэлээ хаацайлан өрвөлзөж суухаар зүгээр л огцор, гүйцээ...

                                                                                                                             З.Урсгал



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?