ҮНДЭСНИЙ ИХ БАЯР -НААДМЫН ТАЙЗЫГ ГУАНЖУОГААС ЗАХИАЛНА

Сэтгүүлчийн үг

Наадмын тайзыг Хятадын Гуанжуогаас захиж байгаа гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр мэдэгдлээ. Үйлдвэрлэгчдийн маань чадвар дутаа юу? эсхүл ...

Одоогоор тайзны үнэ хэд болох нь тодорхойгүй гэх хариу өгч байгаа ч эх сурвалжийн хэлснээр толгойд багтахааргүй их тоо байгаа гэнэ.

Сонирхуулахад, Үндэсний их баяр наадмын зардлыг 2.9 тэрбум төгрөгөөр, үүний  400 саяыг нь баяр наадмын үйл ажиллагааны орлогоос гаргах юм байна. Монгол Улсын 2019 оны төсөвт тусгагдсан 2.5 тэрбум төгрөгийг Нийслэлийн 2019 оны төсөвт батлагдсан Үндэсний баяр наадмыг зохион байгуулах зардлаас санхүүжүүлэх аж.

Харин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийн сонгон шалгаруулалтад Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл шалгарч, наадмын Ерөнхий найруулагчаар ажиллахаар бэлтгэл ажилдаа оржээ.

Мөн долдугаар сарын 11, 12-нд болдог “Улаанбаатарын үдэш”-ээр “Чингис хаан” хамтлаг болон Баянмонгол чуулгын тоглолт болох юм байна.

                                                                    З.Урсгал

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [122.201.23.xxx]

    Хятадад хөрөнгө оруулах хятадын МАН-аа гэж, даанч монгол орноо болон ард иргэдээ бодох биш. Эдэнд нэгэн биеийн жаргал байхад болоо гэж

  • Зочин

    DR.LT.COL PRADHAN [105.112.37.xxx]

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 15177971496

  • Зочин

    Зочин [64.119.21.xxx]

    Битгий тэнэгт новшоо. Мөнгө үнэртээд үхлээ юү? Яаж хэдэн төгрөг хусчих вэ гэж бодож сууна даа энэ нөхөр.Монголдоо захиалаад хийлгээ манайхан чадна.Хятадад захиалж хийлгэнэ гэдэг чинь цаанаа мөнгөний асуудалтай л гэсэн үг.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?