ӨМНӨГОВЬ АЙМГИЙН АН-ЫНХАН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

Сэтгүүлчийн үг

 

“Өнгөрсөн амралтын өдрөөр болж өнгөрсөн хүчтэй цасан шуурганы үеэр Цогтцэций, Сэврэй сумдад дөрвөн иргэний алтан амь эрсэдсэнд Өмнөговь аймгийн Ардчилсан намын зүгээс гүнээ харамсаж байна.

Малчид иргэд ямар хэмжээний гарз хохирол амссан нь одоо болтол тогтоогдоогүй байгаа боловч хүнд нөхцөлд хичээл зүтгэл гарган ажилласан олон зуун жирийн иргэд, төрийн албан хаагчдаараа бахархаж байна.

Харин гамшгийн хүнд үед нутаг орон, иргэдээ орхин Улаанбаатар хотод "зугаалж" явсан Цогтцэций сумын засаг дарга О.Бадарч, түүний орлогч Ц.Доржсүрэн нарын үйлдлийг бид уучилж өнгөрөөж хэрхэвч болохгүй.

Өмнөговь аймгийн Ардчилсан намын удирдлагын зүгээс хариуцлагагүй удирдлагуудыг хараад зүгээр сууж тэвчилгүй шаардлага хүргүүллээ. Шаардлагынхаа хариуг автлаа бид тэмцэх болно. “ хэмээн мэдэгдлээ.” хэмээн мэдэгдлээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?