БУРХАН БАГШИЙН ДҮЙЧИН ӨДӨР ЁС СУРТАХУУНАА ЭРХЭМЛЭНГЭЭ ХАРИУЦЛАГА НЭХЬЕ, ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДИЙН ХУВРАГУУДААС

Сэтгүүлчийн үг

Маргааш зуны тэргүүн сарын шинийн 15. Эл өдөр Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож буй. Эл өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, Нирваан дүрийг үзүүлсэн гурван чухал үйл явдал зэрэг тохиолдсон чухал өдөрт тооцогддог бөгөөд дэлхийн олон оронд өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тэгвэл энэ жил Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс эл өдрийг "Ёс суртахуунаа эрхэмлэе" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд жанжин Д.Сүхбаатарын талбай дээр “Улаанбаатар марафон”, “Автомашингүй өдөр” үйл ажиллагааг хамтран зохион байгуулж сүсэгтэн олныг өргөнөөр хамруулах гэнэ.

Үнэндээ сүүлийн жилүүдэд нийгмийн ёс суртахуун анхаарал хандуулах асуудлын нэг болоод байгаа. Зөвхөн Монгол гэлтгүй дэлхий нийтийн ёс суртахуун доройтож буйг  НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурал дээр цохон тэмдэглэх болсон.  Миний санаж буйгаар 1990 оноос хойш Гандантэгчлэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц,  гавж Д.Нямсамбуу нар авилга, хээл хахууль нь ёс суртахууныг орхигдуулснаас болж байна гэж олонтаа айлдсан. Тэр ч утгаараа нийтийн ёс суртахууныг эрхэмлэх талаар залууст хандсан хүмүүнлэгийн ажлыг зуны тэргүүн сарын шинийн нэгнээс эхлэн явуулж байна гэх мэдээ дуулддаг ч яг ямар ажил хийсэн нь, ёс суртахууны талаар залууст ямар өөрчлөлт гарсан тодорхойгүй л үлддэг. Нөгөөтэйгүүр Гандантэгчинлэн хийдийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд яг ямар хийсэн, хийж буй, хийх тухайг яг маргааш л асуудаг газар шүү дээ, сүсэгтнүүд минь...

" Нэг, хоёр жилийн цаадахыг хардаг улс хүнсээ бэлддэг.  Арав, хорин жилийн алсыг хардаг улс мод тарьдаг.  Зуун жилийн алсыг хардаг улс хүнээ зөв төлөвшүүлэх бодлого гаргадаг". Энгийнчилбэл, хүний хөгжил, залуучууд,, ёс суртахуун, хариуцлага, хүмүүжил, төлөвшил гэсэн үг.

                                                                                                  У.Урсгал



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    DR.LT.COL PRADHAN [105.112.37.xxx]

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 15177971496

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?