СУУДАЛ СЭЛГЭХ ХҮСЭЛТ ТАВИХ ЭРХ БИЙ ЮУ, Ш.РАДНААСЭД ГИШҮҮНД...

Сэтгүүлчийн үг

Сурагч байхад суудал сэлгээд багш нарт “алуулдаг” байж билээ. Ангийн багшийн үг зарлиг байсан учраас тэр... Тэгэхнээ УИХ-ын гишүүд ёс бус шуудхан хэлчихэд урвагчийн үйлдэл хийчихээд суудал сэлгэх тухай хүсэлт гаргасан шигээ сууж байдаг болж. Тодруулбал, МАН-ын Хяналтын хорооноос өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт  таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан. Улмаар УИХ дахь МАН-ын бүлгээр уг асуудлыг хэлэлцэж, Хяналтын хорооны шийдвэрийг дэмжих боломжгүй гэж үзсэн.

Бүлгийн дараа МАН-ын Удирдах  зөвлөл хуралдаж, Хяналтын хороог асуудлаа эргэн харах чиглэл өгсөн юм.  Гэвч Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр Ш.Раднаасэд гишүүн МАН-ын гишүүнчлэлээс хасагдах өргөдлөө өгсөн. Зүй нь тэрбээр боол би үхвэл таарна гээд тойргийнхоо сонгогчид нийт монголчуудаас өршөөл эрэн төрийн түшээгээс түдгэлзэх хүслээ өгөх ёстой... Учирн ь дэлхий дайд даяаршиж буй ч авлига албан тушаалын хэрэг хөөн хэлэлцэх хугцааатай байдаг жишиг энэхэн бөмбөрцгийн аль ч өнцөгт байхгүй учраас тэр. Атал гэмшин өршөөл эрэх ёстой мань эр УИХ-ын даргад Г.Занданшатарт  “УИХ-ын дарга аа, надад О.Баасанхүү, С.Жавхлан  нарын дэргэд суудал гаргаж өгнө үү” хэмээн хандсан талаар эх сурвалж мэдээллээ. Түүнд суудал сэлгэх хүсэлт гаргах эрх, ёсзүй байгаад байна, цаана чинь... Гайхалтай...

                                                                                                  З.Тэргэл



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    DR.LT.COL PRADHAN [105.112.37.xxx]

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 15177971496

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?