Б.БУЛГАНЫГ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН БИЧЛЭГИЙГ ДЭЛГЭНЭ

Сэтгүүлчийн үг

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Олон улсын парламентын холбооны гишүүд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзаж, хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргалаа. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн тухай баримтууд нууцын зэрэглэлээс гарсан. Мөн давж заалдах болон хяналтын шатны шүүхийн зарим баримтууд ил болсон учир эдгээр баримтыг ОУПХ-ны гишүүдэд танилцуулна. Эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд дэлгэх тухай шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тиймээс үе шаттайгаар олон нийтэд хүргэж байна.

Цаашид цорын ганц амьд гэрч Б.Булганы эрүүдэн шүүсэн бичлэгийг дэлгэхээр ажиллаж байгаа. Одоогийн байдлаар найман хүн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын эрүүдэн шүүсэн хэрэгт яллагдагчаар татагдаж, шүүхэд шилжихэд бэлэн болсон тухай мэдээллийг бидэнд өгсөн” гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?