ДЭЛХИЙН ХАМГИЙН БОГИНО ТӨМӨР ЗАМ

Сэтгүүлчийн үг

Дэлхий дээрх хамгийн богино буюу ердөө 91 метр төмөр замыг танилцуулж байна. Уг замаар аялахад зөвхөн 1 минут л хангалттай юм. Ийм богино замын галт тэргэнд суух хүн байдаг уу гэж та гайхаж байна уу. Тэгвэл энэхүү төмөр зам нь баригдсанаас хойш 50 жилийн хугацаанд 100 сая хол давсан хүн суусан гэх тооцоо байдаг. Үүнийг “Анжел төмөр зам” гэж нэрлэдэг бөгөөд  АНУ-ын Калифорниа мужийн Лос Анжелес хотод байрладаг юм.

 

Тухайн үед уулын ажилчдыг өгсөх буух болон сэлбэг материал зөөх зориулалтаар ашиглалтад оруулж байсан төмөр зам өдгөө улсын соёлын өвийн жагсаалтад бүртгэлтэй болжээ. Уг газарт одоо кино зураг авалт хийх, байгалийн үзэмжийг дээрээс харах зорилгоор аялагчид ихээр зорих болсон байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?