ТУРКМЕНИСТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАЛААР ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ЦАЦАГДЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Долоодугаар сарын 21-ний ням гаригт Оросын хэвлэлүүдээр Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов нас барсан талаарх мэдээлэл цацагдсан. 

Энэ мэдээллийг Евразийн асуудлын мониторингийн төвийн захирал Аслан Рубаев анхлан гаргасан бөгөөд тэрбээр мэдэгдлээ няцаажээ. Гурбангулы Бердымухамедов нас барсан тухай мэдээлэл батлагдаагүйд маш их баяртай байна. ерөнхийлөгчийн гэо бүл, ойр дотныхон, түүнчлэн Туркменастаны бүх иргэдээс уучлалт гуйя. Надад мэдээлэл өгсөн эх сурвалж энэ мэдээллээ няцаасан гэж Рубаев фейсбүүктээ бичжээ.

Туркменистаны улс төрийн хүрээнийхний эх сурвалжтайгаар Lenta мэдээлснээр Г.Бердымухамедов Германд эмчлүүлж байгаа ээжрүүгээ явсан байна. Түүний ээж Германд эмчлүүлж байгаа бөгөөд сүүлийн 10 хоног биеийн байдал нь хүнд байгаа гэнэ. 

                                                                                                                                     З.Нэргүй



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?