ХОТЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОХИЦУУЛНА ГЭДЭГ...

Сэтгүүлчийн үг

Нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хотын төвийг “A, B, C” гэсэн гурван бүсчлэлд хуваах шийдвэр гаргаад байгаа талаар  Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр "A, B бүс рүү техникийн улсын үзлэгт тэнцсэн, татвараа төлсөн, торгуулгүй жолооч нарыг зорчуулах юм байна. Бүсчлэлийг зөвхөн ажлын цагаар хэрэгжүүлнэ. Бүсчлэлийн тэмдэг тэмдэглэгээг тавьж өгнө. Зөрчсөн тохиолдолд Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу тэмдэг тэмдэглэгээг зөрчсөн гэж үзэн хариуцлага хүлээлгэх аж. Бүсчлэлийн талаар иргэдээс санал асуулга авахад 70 гаруй хувь нь дэмжсэн" гэж мэдэгдсэн.

Хот төлөвлөлт, автомашины түгжрэлийг талаарх хотын удирдлагуудын шийдвэр хотын иргэдийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч асан П.Баярхүү “Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн олон судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр Улаанбаатар хотын Энхтайвны өргөн чөлөөн дэх түгжрэлийг сааруулах зорилгоор зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх долоон уулзварын зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. Зөвхөн чигээрээ болон баруун гар тийш эргэж болно. Зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг үйлдэхдээ жолооч нар тойрог хэлбэр буюу блокын эргэлтэд шилжих шаардлагатай. Жолооч нар тойрог хэлбэрээр хөдөлгөөн хийхэд 600-800 метрийн тойрог хөдөлгөөн хийнэ. Энэ ажил энэ сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Хөдөлгөөний уг хязгаарлалтууд дэлхийн ихэнх хотод хэрэгждэг. Азийн хөгжлийн банктай хамтарч төв замын “BRT” хурдан автобусны үйлчилгээг Улаанбаатар хотод нэвтрүүлнэ. Нийтийн тээврийн хөдөлгөөн энэ чиглэлд явах учраас бид хөдөлгөөний хязгаарлалтыг хийж эхэлж байгаа юм” хэмээн сүр дуулиантай мэдэгдлийг өнгөрсөн оны 8 дугаар сарын эхээр хийж иргэдийн цаг зав, бинзен шатахуун, сэтгэл зүйг хохироосон дуулиант “туршилт”-аа хийсэн. Төв замынхаа ачааллыг бууруулаад бусад замын ачааллаа нэмсэн төдийгүй, төсвийн 900 гаруй сая төгрөгийг салхинд хийсгэснээр энэхүү “туршилт” зогссон ч иргэд хохирч, төсвийн их хэмжээний мөнгө салхинд хийсэн боловч хэн ч хариуцлага хүлээгээгүй. Баруун эргэхийг хориглосон гэх дуулиант “туршилт”-ыг Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр чимээгүйхэн хэрэгжүүлсээр байгааг иргэд анзаарахгүй байна гэж үү?

Гэтэл дахиад л эрхэм дарга нар маань зэрэгцэж сууж байгаад хотын төв хэсгээ түгжрэхээс хамгаалсан шийдвэр гаргаж орхив. Хотын захаар түгжирвэл түгжрэг гэх шиг...Зуны амралтын өдрүүд дуусч, сургууль, цэцэрлэг, ажил эхэлдэг ид ачааллын үед “гайхалтай” шийдвэр гаргадаг эрхэм дарга нарыгаа мундаг гэх үү? М... гэх үү?

Нийтийн тээврийн хөгжил сул дорой байгааг анзаарахгүй байна гэж үү? 21 дүгээр зууны Улаанбаатар хотод насжилт нь гүйцсэн, импортын хэдэн автобус утаандаа бөглөрч ядан мөлхөж байгаа нь нийтийн тээврийн ололт уу? Төсвийн мөнгө төгрөгөөр өндөр хөгжилтэй улс орнууд руу туршлага судлахаар олон олон удаа айлчилдаг дарга нар даа. Зам, замын байгууламж, метро, автобус, таксины үйлчилгээний техник технологийн дэвшил,  соёлын хажуугаар нүдээ боогоод өнгөрсөн үү? /За, тэгээд зам, замын байгууламж ойлгодог мэргэжлийн даргагүй нийслэл дээ./

“Хэт мэргэн” шийдвэр амьдралд хэрхэн хэрэгжих вэ? Гэдгийг харах л үлдлээ.

                                                                                                                                              З.Нэргүй 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [64.119.20.xxx]

    Одбаяр багш мэргэжилтэй

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?