Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ХИЛИЙН ХОРИОГ ЦУЦАЛЖЭЭ

Сэтгүүлчийн үг

СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авсан.

Харин өнгөрсөн баасан гарагт тус шүүх Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн хилийн хоригийг цуцалжээ. Тодруулбал, Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгчийн зүгээс Д.Эрдэнэбилэгийн эрүүл мэнд тааруу, гадаадад явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн хүсэлт тавьсныг шүүх хянаж үзээд хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээг цуцалж, хэргийн бусад оролцогч нартай уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.

Д.Эрдэнэбилэгийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр хувийн компани худалдан авсан, концесс нэрээр төрөөс их хэмжээний хөрөнгө завшсан байж болзошгүй, зохион байгуулалттай бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр өнгөрөгч тавдугаар сарын 28-нд цагдан хорьж, зургадугаар сарын 24-ны өдөр сулласан байдаг. 

                                                                                                                                       zaluu.com



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?