С.Зоригийн хэрэг илрэхгүй, эд мөрийн баримт ч үлдээгүй...

Сэтгүүлчийн үг

21-н жил...Хүний амьдралын мөчлөгийн багагүй хугацаа өнгөрчээ. Дөнгөж төрж байсан хүү эрийн цээнд хүрч, ажил амьдралын их замналд орж яваа. Яг 21-н жилийн өмнө аядуухан замаар ардчиллыг авчирсан улс хэмээн дэлхийн ардчиллын түүхэнд онцлогддог Монгол Улсын ардчилагчдын анхдагч С.Зориг бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан. Түүний энгийн, хээгүй бас эгэлхэн хийцтэй хөшөөнд цэцэг өргөдөг өдөр...Үнэндээ бол монголчуудыг хирдхийлгэсэн хэрцгий аллага болж, Монголын нэгэн улстөрч амиа алдсан өдөр л дөө. Алуурчин, захиалагч өнөөдрийг хүртэл олдоогүй л байна. Бүхэл бүтэн 21-н жил өнгөрчихөөд байхад. Мэдээж өнөөдөр урсан одсон он жилүүдийн энэ өдөр хийдэг болчихсон  “уламжлал” ёсоор түүний хөшөөнд цэцэг өргөж, Хүний эрхийн байгууллага мэдэгдэл хийж, улстөрчид өнөө л хэлдэг үгээ хэлэх байх. Түүний үхлээр хоол олж идэгсэд, шоу хийгсдийн бүхэл бүтэн арми ч бас ажлаа хийх л биз.

Монгол хүний саруул ухаанд итгэдэг гэх талийгаачийн хэлсэн үг бүхний танил афоризм болтлоо он цаг урсан одсон ч  гэмтэн олдоогүй олдох ч үгүй нь өдгөө нэгэнт тодорхой болчихож. Шуудхан хэлэхэд, олдуулахгүй байх бүх арга чаргыг хэрэглэсэн дээ, хөөрхий.

1998 оны 10 дугаар сарын 2-ны шөнө үйлдэгдсэн эл хэргийг анхнаасаа л улс төрийн захиалгат аллага байсан гэж үзэж, хэргийг илрүүлнэ, үнэнийг олно гэж ард түмэнд амлалт өгч байсан ч өнөөдрйиг хүртэл таг. Магадгүй улстөрчид уг хэргийг сонгуулийн өмнөх  шоу болгон ашиглаж, улс төрийн замаа засах сонирхолтой байснаас хэргийн үнэнтэй нүүр тулах сонирхолтой байгаа нь эргээд харахад мэдрэгддэг... Эцэст нь тэмдэглэхэд эл хэрэг илрэхгүй, эд мөрийн баримт үлдээгүй устгагдсан... Тиймээс зүгээр л шоудахаа больчих тэгэх үү?



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?