ШИНЭ НАМЫН БҮЛЭГ ХУРАЛДАЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

ШИНЭ намын зөвлөл байгуулагдан долоо хоног бүрийн даваа гаригт хуралдаж байна. Тус намаас зөвлөлийн хурлын дараа мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд:  Зөвлөлөөс гурван асуудал хэлэлцлээ. 1. Үндсэн хуульд тавьсан ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах тухай асуудал, 2. Олон Улсын Парламентын холбооноос зөвлөмж ирүүлсэн байна. 3. Шахмал түлшинд хордож 4 хүний амь үрэгдсэн байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Олон Улсын Парламентын холбооноос 30 гаруй хуудас зөвлөмж ирүүлжээ. Нарийвчилсан дүгнэлтийг ирэх Лхагва гаригт Түр хороонд хэлэлцсэний дараа иргэдэд дэлгэрэнгүй танилцуулна. 2017 он хүртэл илрээгүй байсан хэрэгт гэнэт 3 сэжигтнийг илрүүлж шүүсэн. Нууцаас зарим бичиг гарсан боловч дутуу байна. 2016 оны шүүх хуралд дутагдалтай тал байсныг эрх баригчид шүүмжилсэн. С.Зоригийн хэргийг илрүүлэх явцад ахиц гаргахын тулд Олон Улсын Парламентын холбоо Монгол Улсад ажилласан. Яллагчдын хоёрыг хилсээр шийтгэгдсэнийг нотолсоор байтал тэднийг суллахгүй байгаад гайхаж байна. Шүүх шийдвэрээ бидэнд өгөхгүй байна.  

Үндсэн хуулийн асуудлаар Ард нийтийн санал асуулгыг ирэх УИХ-ын сонгуультай хамт явуулах боломж бий гэж үзэж байна. 

УИХ-ын гишүүн Л.Болд: Засгийн газар шахмал түлшийг хэрэгжүүлэх болсон нь дэвшилттэй асуудал байсан. Гэвч ноцтой байдал үүсч байна. 1.Хангамж муу байна. 2. 40 гаруй иргэн хордлогод орж, 4 иргэн амь насаа алдлаа. Ажил хариуцсан хүмүүс алдаа дутагдал гаргасан байгаа тул эдгээр хүмүүст хариуцлага тооцох ёстой. Заавар, сургалт зэрэг бэлтгэл ажлууд хийгдээгүй байна. Герман Улсад зуух бүрт гэрчилгээ олгож, сургалтанд суулган хэрэглэх эрхийг олгох ёстой. Иймд Засгийн газар яаралтай хамгийн сайн чанарын мэдрэгчийг айл бүрт үнэ төлбөргүй өгөхийг шаардаж байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?