САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ АСУУДЛААР НИЙТИЙН СОНСГОЛ ЯВУУЛАХЫГ ШААРДАВ

Сэтгүүлчийн үг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг огцруулах гарын үсэг бүрдсэн эсэх талаар НИТХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ.

Тус бүлгийн зүгээс сайжруулсан түлшний талаар ард нийтийн сонсгол явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна. Дашрамд дуулгахад, энэ түлшний стандартыг батлахаасаа эхлээд л алдаа гаргажээ. Стандартанд сайжруулсан хатуу түлш гээд тавигдах шаардлаганд нь түүхий нүүрсийг шахаж барьцалдуулна гэж заагаад түүнийгээ баримтлан хийсэн байна. Уг нь хагас коксжсон нүүрсээр хйисэн бол ингэж ииргэдйинхээ амийг золихгүй байх боломжтой байж.

Нөгөөтэйгүүр шахмал түлшийг шинжлэхдээ зөвхөн түүний найрлагын шинжилснээс бус хэдэн градуст шаталтын процесс бүрт ямар урвалж явагдаж ямар химийн бодис ялгаруулж байгааг нарийвчлан шинжлээгүй гэж эх сурвалж мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?