АЙЛ БҮРТ УГААР МЭДРЭГЧИЙГ ҮНЭГҮЙ СУУРИЛУУЛНА

Сэтгүүлчийн үг

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг айл өрхүүдэд суурилуулах асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлсэн байна.

Иргэдийн эрүүл мэндийн төлөө хийж байгаа ажлыг дундаас нь зогсоохгүй байх, иргэдийг эрсдэлд оруулахгүй байх бүх арга хэмжээг хот хэрэгжүүлэх ёстой. Тиймээс уг асуудлыг Засгийн газарт танилцуулж, шийдвэрлэсэн гэдгийг хотын дарга С.Амарсайхан хэллээ.

Угаар мэдрэгч төхөөрөмжийг 11 дүгээр сарын 01-нээс өмнө айл өрхүүдэд нэг удаадаа үнэгүй суурилуулах юм байна. Төхөөрөмж авах санхүүжилтийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргана. Одоогоор 30-40 мянган төгрөгийн төхөөрөмжийг авах санал яригдаж байгаа аж.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?