БАЙГАЛЬД ОРХИСОН ШАШНЫ ЭД ЗҮЙЛСИЙГ УСТГАНА

Сэтгүүлчийн үг

Нийслэлийн Байгаль орчны газраас олон нийтийн байгууллагуудтай хамтран ногоон бүсийн ойн сан бүхий газарт ургаа модонд уясан хадаг, байгальд сөрөг нөлөө үзүүлэхүйц байдлаар байрлуулж орхисон шашны эд хэрэглэлүүдийг цэвэрлэж, устгах ажлыг 2019 оны аравдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулах тул шаардлагатай эд, хэрэгслээ авахыг урьдчилан анхааруулж байна гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Үнэндээ ч уламжлалт шашин шүтлэг Монголд эргэн дэлгэрэхдээ ихээхэн гажуудал дагуулж, байгальд хор хөнөөл учруулахуйц зан үйлүүдийг шинээр бий болгосон нь гашуун үнэн. Хадаг модонд уяснаар модны ургалтыг зогсоодог. Хятадын синтетик хадаг залуу моддыг устгадаг ч гэж болно. Өөрөөр хэлбэл залуу модод их хурдан ургаж бүдүүрдэг болохоор түүнд уясан хадаг чивчирч чангараад их бие рүү нь шигдэн орж, шим шүүс тархахыг нь зогсоон үхүүлдэг. Дээр нь синтетик хадаг барагтай бол тасардаггүй, цаг хугацааны уртад мод руу яг л төмөр утас мэт шигдэн ордог. Ингэснээр тэрхүү хадаг өт хорхой үүрлэх аятай таатай орон зай болж, мод ороосон хадагны цаагуур том том өт хорхой үржиж,. модны шим шүүсээр амьдарч, харин хөөрхий мод хатаж өмхөрдгөөр барахгүй жижиг шувууд сарвуугаараа хадганд орооцолдоод салж чадахгүй үхэх нь ч бий.

Б.Тэргэлжин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?