НИЙСЛЭЛИЙН ЗАХИРАГЧИД ДАЙХ ЗУРВАС...

Сэтгүүлчийн үг

Төсөв мөнгөө хэмнэх үүднээс Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, энэ хүрээнд зарим чиг үүрэг нэгтэй байгууллага, агентлаг, төрийн өмчит компаниудыг татан буулгасан нь хэдэн жилийн өмнө... Татан буугдсан газрын тоонд Цөмийн энергийн газар орж билээ. Тус газар нь цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн судалгааг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, мэргэжлийн хяналт тавих үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг байсан бөгөөд тус агентлагийн цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдох чиг үүргийг Ашигт малтмалын газар, цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн судалгааг хөгжүүлэхтэй холбогдох асуудлыг Цөмийн энергийн комисс, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, мэргэжлийн хяналт тавих үндсэн чиг үүргийг Мэргэжлийн хяналтын байгууллага хариуцах болсон. Тухайн үед тус газрыг удирдаж байсан Н.Тэгшбаяр  гэгч физикч “Олон улсын жишгийг харсан ч энэ газар зайлшгүй байх ёстой газар. Өндөр хөгжилтэй орнууд цөмийн технологиор хөгжиж байна. Эрдэнэт хүний эрүүл мэнд, хөдөө аж ахуй, уул уурхайн бүх дэвшилтэд зүйлс цөмийн технологитой холбоотой. Тиймээс энэ салбарыг илүү хөгжүүлэх нь зөв. Төрөөс баримтлах бодлоготой салбараа унагааж болохгүй” гэсэн байр суурийг илэрхийлж байсан ч хэлсэн үг нь газар аваагүй удирдаж байсан газар нь цаасан дээр бичигдэхээ байж татан буугдсан.

Тэгвэл тусгазрын дарга асан Н.Тэгшбаяр, физик технологи талаасаа СО дитектор бол үйлдвэрлэхэд хэцүү зүйл биш нэж нүүр номоороо дамжуулан мэдэгдлээ. Мөн тэрбээр

Тийм амархан юм бол яагаад монголчууд өмнө нь хийчихээгүй юм бэ гэсэн асуултанд Монголд хэрэглэгч зах зээл байгаагүйтэй холбоотой хэмээн хариуллаа. Түүний хэлснээр Засгийн газрын долоон тэрбумаар сайн технологи, патент оруулж ирээд дэлхийн зах зээлд нийлүүлэх хэмжээний үйлдвэрийн шугам бий болгоод үлдсэн мөнгөөр нь хотын айл өрхийг мэдрэгчтэй болгоход хэцүү биш гэнэ. Тэр ч бүү хэл сэрүүлэг дуугараад авахгүй бол гар утас руу нь дуудлага өгөөд аль аль нь болохгүй бол агааржуулагч ажиллуулдаг тийм СО мэдрэгч бүтээж үйлдвэрлэж өгч болохоо мэдэгдсэн төдийгүй дараа нь шууд онцгой байдал руу автоматаар залгаад дуусах жишээтэй... хэмээн тодотгожээ. Ямартай ч, утаанаасаа салах гээд угаартаж амиа алдахдаа тулчихаад буй нийслэлийнхэнд монгол физикчийн санал шийдлийг хүргэх нь зүйтэй хэмэн үзэж, нүүр номоор дамжуулж, нийслэлийн захирагчид дайсан зурвасыг нь илгээлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?