ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТАНД БҮРТГЭЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтын товыг олон нийтэд мэдээлж байна.

 

Иргэний хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 09.00 цагаас 2019 оны 10 дугаар сарын 30-ны 24.00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан цахимаар хүлээн авна.

 

Шалгалт өгөх иргэдийн хуваарийг 11 дүгээр сарын 09-нд Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулах бөгөөд шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны ерөнхий шалгалт, өгөх болзол, журам”-д заасны дагуу зохион байгуулна.

 

Шалгалтын дэлгэрэнгүй зарлалыг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд удахгүй байршуулна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?