МОНГОЛ УЛС “СААРАЛ ЖАГСААЛТ”-НД ОРСОН ШАЛТГААН НЬ АРИЛЖААНЫ БАНКУУД УУ?

Сэтгүүлчийн үг

ОУВСан манай арилжааны банкуудад шалгалт хийж, нэр бүхий банкуудыг дүрмийн сангаа нэм гэсэн шаардлага тавьжээ. Банкууд ч хаанаас ч юм 700 тэрбум төгрөг олоод дүрмийн сангаа нэмсэн байна. Харин ОУВС ,  дүрмийн сангаа нэмсэн эх үүсвэрээ тайлбарла гэдэг шаардлага тавьсан нь тэдээж. Хачирхалтай нь банкууд 200 тэрбум төгрөгийнхөө тайлбарыг хүргүүлж, өнөөдүүл нь шалгаад бүх юм ном журмын дагуу байсан гэнэ. Харин үлдсэн 500 тэрбум төгрөгийн эх үүсвэрээ өнөөг хүртэл тайлбарлахгүй байгаа юм байна.

Энэ 500 тэрбум төгрөг террорист үйл ажиллагаа явуулдаг ISIS эсвэл Al Qaeda бүлэглэлийн мөнгө байх эрсдэлтэйг үгүйсгэх аргагүй. Эх үүсвэр нь тодорхойгүй учраас шалгалт хийж байгаа хүмүүст тэгж хардах эрх нь бий. Тиймээс л манай банкуудыг дүрмийн сангаа нэмсэн 500 тэрбум төгрөгийн эх үүсвэрээ тайлбарла гэдэг шаардлагыг өнөөг хүртэл тавьсан ч нөгөө хэд нь гүрийсээр байгаа аж. Ингээд аргагүйн эрхэнд улсаараа мөнгө угаалтын "Саарал Жагсаалт"-д орох нөхцөл бүрджээ.

Дашрамд сонирхуулахад, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэдэг нь гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, гарал үүслийг нь далдлахыг хэлдэг. 1989 онд “Их долоо”-гийн шийдвэрээр FATF буюу Санхүүгийн арга хэмжээ авах байгууллага байгуулагдсан бөгөөд нийт 35 гишүүн орон, хоёр бүсийн байгууллага багтдаг. Монгол Улсын хувьд FATF-ийн гишүүн биш ч Ази, Номхон далайн бүсийн бүлгийн (APG) гишүүнээр 2004 онд элссэн аж. FATF болон APG-ийн гишүүн орнууд нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл багатай итгэлт түншид тооцогддог. Хэрэв зохих шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тодорхой хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг олгодог. Эс бөгөөс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй орон гэж үзэн “хар”, “саарал” жагсаалтад оруулах арга хэмжээ авдаг.

"Хар" буюу "саарал" жагсаалтад орвол,

  • Олон улсын байгууллагууд хамтран ажиллахаас татгалзах
  • Гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах
  • Гадаадын хөрөнгө оруулалт зогсох, гадаад худалдаа багасах
  • Тухайн жагсаалтанд орсон улс орны иргэд гадаад улсад картаар гүйлгээ хийх боломжгүй болох
  • Гадаад шилжүүлгийн гүйлгээг хийх боломжгүй болох, шалгалт улам чангарах, буцаах
  • Улмаар эдийн засаг агших, ард түмний амьжиргаа доройтох эрсдэлийг дагуулдаг.

Тэгвэл манай улсын хувьд анх удаа энэ жагсаалтанд орж байгаа юм биш. 2013 онд FATF-аас манай улсыг Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиндаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зохицуулалтыг хийгээгүй гэсэн шалтгаанаар “өндөр эрсдэлтэй болон хамтран ажилладаггүй улс” буюу “саарал” жагсаалтад оруулж байсан бөгөөд тухайн үед УИХ-аас холбогдох хуулиудад яаралтай нэмэлт өөрчлөлт оруулж, 2014 оны нэгдүгээр сард тус жагсаалтаас гарч байсан түүхтэй.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?