АТГ-ЫН ЭЗЭМШЛИЙН 0.23 ГА ГАЗРЫН ЭРХИЙГ ЦУЦАЛЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдөр АТГ-ын эзэмшилд байсан 0.23 га талбайн эрхийг цуцалж, ногоон байгууламж болгон тохижуулах шийдвэр гаргалаа.

Тодруулбал, Баянгол дүүргийн IV хорооны нутаг, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хойно байрлах тус газрыг 2012 онд АТГ-т орон сууц барих зориулалтаар таван жилийн хугацаатай эзэмшүүлжээ. Улмаар 2018 онд нийслэлийн Засаг дарга асан С.Батболд газар эзэмших эрхийг 15 жилээр сунгасан байдаг юм байна.

Харин хотын дарга, тухайн газрыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн эзэмшилд өгч, ногоон байгууламж хэлбэрээр тохижуулж, цэцэрлэгжүүлэх үүрэг өглөө.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?