“ЭНХ-ЭРДЭНЭТИЙН ХӨГЖИЛ”-ӨӨС “CUMO ЗАЛУУЧУУДЫН НЭГДЭЛ” РҮҮ ДЭВШИГЧИД ГОК-ЫН Х.БАДАМСҮРЭНГ ОНИЛЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Энэ сарын сүүлээр болох МАН-ын Бага хурлын сургаар энд тэнд сэм хуйвалдаан ихэссэн бололтой. Учир нь эрх баригч намын Бага хурал Төрийн өмчит томоохон гурван үйлдвэрийн удирдлагыг хөндөх магадлалтай аж. Тиймээс өнөөдрийн МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх өөрийн үүсгэн байгуулж, бүрдүүлсэн баг болох “Энх-Эрдэнэтийн хөгжил” ТББ-ынхаа залуусыг хөдөлгөөнд оруулсан бололтой. Ц.Бат-Энхийн байгуулсан ТТБ-д түүнийг дэмжигч 35 хүртэлх насны залуус нэгддэг бөгөөд итгэл хүлээж, ирээдүйтэй гэж үзсэн 35-аас дээш насныхныг “CuMo залуучуудын нэгдэл” рүүгээ дэвшүүлдэг гэнэ. Ингэж дэвшсэн буюу Ц.Бат-Энхэд таалагдсан “үнэнч” нөхөд “Дээшээ улам ахих цалин хангамж, эрх мэдэл  сайтай ажил албан тушаалд очих эхнийхээ шатыг давлаа” хэмээн баярладаг байна. Тэгвэл өнөөдөр Ц.Бат-Энхийн багийнхан буюу ийм замаар шат ахиж, өгсч яваа, их савны аман дээр суухыг горилогсод “Эрдэнэт”-ийн захирал Х.Бадамсүрэн рүү “сум” илгээгээд эхэлчихэж. Хашир туршлагатай МАН-ын хуучин кадр Х.Бадамсүрэн “CuMo”-гийнхны очихыг санаархсан суудал, авахыг хүссэн албан тушаалд тэр болгон дуулгавартай хандаагүйнхээ горыг ийн амсч байна хэмээх яриа ГОК-ыг тойрон эргэлдэж байна.

 Эрх мэдэл, албан тушаалын төлөөх энэ сум өнөөдөр Бадамсүрэн захирлыг гэхээсээ илүүтэй Ц.Бат-Энх даргыг “хөндөх” вий дээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?