АРЛААНЫ ЭРДЭНЭ-ОЧИР "ТЭР ҮДЭШ" ШҮЛЭГ

Сэтгүүлчийн үг

 

Үеийн бүсгүйг бэлхүүсээр нь тэвэрч
Үдшийн цэнгээн дээр бүжиг эргэсэн юм
Гэнэ гэнэхэн санаа алдахад нь
Гэнэн хайрын шувууд хацар дээгүүр ниссэн юм.

Харуй бүрий болсон саргүй үдшээр тэр
Хань татаад гангар гунгар алхаж билээ
Надаас аятайхан залуу гэрийнх нь ойр хүлээж
Насных нь ханьд би түүнийг хүргэж өгч билээ.

                                                     1992.02.12

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?