ЯПОНД УСТӨРӨГЧӨӨР АЖИЛЛАДАГ ГАЛТ ТЭРЭГ ТУРШИНА

Сэтгүүлчийн үг

Япон Улс устөрөгчөөр ажилладаг шинэ үеийн туршилтын галт тэрэг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

 
Японы Төмөр замын инженерийн судалгааны хүрээлэн (RTRI) нь устөрөгчийн түлшний эсүүд, лити-ион батерей бүхий энерги хадгалах төхөөрөмжөөр ажилладаг шинэ үеийн туршилтын галт тэрэгний бүтцийг боловсруулж дуусгалаа.
Уг галт тэрэг нь дизель хөдөлгүүртэй биш харин цахилгаанжаагүй шугам дээр явах зориулалттай. Ийм хөдөлгүүртэй хөдлөх бүрэлдэхүүнийг 2008 онд туршилтаар гаргаж байсан ба өмнөх загвараас ялгаатай нь бүх тоног төхөөрөмжийг галт тэрэгний суудал доор дотор байрлуулсан нь зорчигчдын зорчих орон зайг нэмэгдүүлэх, илүү хурдатгал хийх боломжтой болсон байна. (0.7-ын эсрэг 0.41 м/с) ажиллана. 2 вагонд 2 тэргэнцэр /4 гол/ өмнө байсан бол шинэ загвар нь 1 тэргэнцэрт /2 гол/-оор ажиллах нөхцөлийг бүрдүүлснээр өмнөх загвараас ялгаатай юм. Зүтгүүрийн хөдөлгүүрийн хүч 690 кВт хүртэл нэмэгдсэн (өмнөх загварт 460 кВт байсан), түлшний эсийн модулийн гаралтын хүч 150 кВт хүртэл (өмнө нь100 кВт эсэргүүчэх хүчин чадалтай) байв.
Тун удахгүй Японы Төмөр замын инженерийн судалгааны хүрээлэн (RTRI) нь уг моделийг туршилтын зам дээр явуулж туршилт хийхээр төлөвлөөд байна. Цаашид энергийн үр ашгийг дээшлүүлж, түлшний эсийн массыг багасгах хэмнэлт хийх олон ажлыг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?