ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦУУДЫН УТАА ШҮҮХ ФИЛЬТЕРИЙН ХУГАЦАА ДУУСЧЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-21 10:57

Сэтгүүлчийн үг

Дулааны цахилгаан станцуудаас гарч байгаа агаар бохирдуулагч эх үүсвэрт хийсэн хэмжилтийг стандартын үзүүлэлттэй харьцуулахад ДЦС-4-ийн хүхэрлэг хийн үзүүлэлт 34.9 хувь, ДЦС-2-ын азотын давхар ислийн үзүүлэлт 11.3 хувиар их, ДЦС-3-ынх стандартын хэмжээнд байна. Одоогийн байдлаар дулааны цахилгаан станцууд нь анх ашиглалтад оруулахад хамт суурилуулагдсан шүүлтүүрийг ашиглаж байгаа бөгөөд дулааны цахилгаан станцуудын зуух нь бүгд 1961-1983 оны хооронд суурилагдсан ба утаа шүүх фильтерүүд нь мөн тухайн үед суурилагдсан, ашиглалтын хугацаа нь дуусаж байгаа ажээ. Тодруулбал, ДЦС-4 цахилгаан шүүлтүүр, ДЦС-3 усан буюу нойтон скруббер шүүлтүүр, ДЦС-2 нойтон үнс баригч, циклонт үнс баригч болон уутан шүүлтүүр ашиглан станцаас гарч буй утааг шүүж байгаа юм байна.

Уутан шүүлтүүрийг хоёр зууханд 2017 онд суурилуулсан агаад ДЦС-4-т ашиглагдаж буй цахилгаан шүүлтүүр нь утаанд агуулагдах дэгдэмхий үнсийг 99.6 хувиар шүүх чадамжтай ч олон жилийн ашиглалтын явцад элэгдэж хуучирсан, шаардлага хангахаа больсон хэсгийг нь авснаас үүдэн бүтээмж нь 94.2 хувь болж буурчээ. Харин ДЦС-3-т ашиглагдаж буй нойтон скрубберийн шүүлтүүр нь утаанд агуулагдах дэгдэмхий үнсийг усаар барьж байгаа хэдий ч усны зарцуулалт өндөртэй, ДЦС-2-т ашиглагдаж буй уутан шүүлтүүр 99 хувь, нойтон үнс баригч 85 хувь, циклонт үнс баригч 75 хувийн бүтээмжтэйгээр утааг шүүж байна хэмээн холбогдох албанаас мэдээллээ.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-21 10:57

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?