Э.ОЮУНБОЛД, Д.ЦЭРЭНТОГТОХ ХОЁРЫН ЦОЛЫГ ХУРААХ ЭСЭХИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ ШИЙДНЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-25 12:37

Сэтгүүлчийн үг

Баяр наадам зохион байгуулах үндэсний хороо хуралдаж допинг хэрэглэсэн нь тогтоогдсон улсын аварга Э.Оюунболд, улсын начин Д.Цэрэнтогтох нарын давааг хүчингүйд тооцох шийдвэр гаргалаа. Мөн хоёр бөхөд олгогдсон бай шагналуудыг хураах шийдвэр гаргажээ.
Ингэснээр Улсын аварга Н.Батсуурийг ес давсанд тооцож ДАЯН АВАРГА
Улсын арслан Ц.Содномдоржийг найм давсанд тооцож ҮЛЭМЖ БАДРАХ чимэг
Улсын харцага Д.Анарыг долоо давсанд тооцож УЛСЫН ЗААН
Улсын начин Б.Цэрэнсодномыг зургаа давсанд тооцож УЛСЫН ХАРЦАГА
Аймгийн арслан Н.Мустафаг тав давсанд тооцож УЛСЫН НАЧИН цол олгож,
Э.Оюунболдын нэг, хоёр, гурав, дөрвийн даваануудыг хүчингүй болгож, унасан бөхчүүдийг давсанд тооцох аж.
Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны энэ шийдвэрийг ерөнхийлөгчид хүргүүлнэ. Ерөнхийлөгч эцсийн шийдвэрийг гаргах юм байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-25 12:37

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?