Г.БАЯРМАГНАЙ:“ЭРДЭМ ТРАНС” КОМПАНИ MӨНГӨ УГААЖ БАЙНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-28 13:00

Сэтгүүлчийн үг

Атибус компанийн Ерөнхий захирал Г.Баярмагнай “Я.Эрдэмбилэг захиралтай “Эрдэм Транс” компани парк шинэчлэл хийхгүй жилд хоёр тэрбум төгрөг хэмнэж байна.  Учир нь үйлчилгээнээс хасагдах ёстой 70-80 автобусын үйлдвэрлэсэн оныг засч, нийтийн тээвэр явуулж, иргэдэд үйлчилж байна. Тэгээд нийслэлээс зардлын санхүүжилт өгдөг. Үүнийг нь би мөнгө угаалт гэж нэрлэж байна. Үүнийг зогсоогооч гэж хотын даргад хандсан ч арга хэмжээ авсангүй” хэмээн мэдэгдлээ.

Тэрбээр өнгөрсөн 09 дүгээр сарын 26-нд нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд хандсан. Өнөөдрийг хүртэл хариу ирээгүй гэнэ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-28 13:00

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?