П.ЦАГААНЫ “АЧИТ ИХТ” ХХК-ИЙГ БИТҮҮМЖИЛЖЭЭ

Сэтгүүлчийн үг

АТГ-ын ажилтнууд П.Цагааны Ачит Ихт ХХК-ийн  үйлдвэрийн оффист бүтэн өдрийн турш нэгжлэг хийж, Эрдэнэт үйлдвэрийн овоолготой холбоотой бүх гэрээ баримтуудыг хураажээ. Нэгжлэг удаан хугацаанд үргэлжилсний улмаас “Ачит Ихт” ХХК-ийн ажилтнууд үдийн цайндаа ч орж чадаагүй гэх мэдээллийг АТГ үгүйсгэсэнгүй.

Эргэн сануулахад, Эрдэнэтийн тухайн үеийн дарга нар 2010 оны есдүгээр сарын 3-ны өдөр П.Цагааны гэр бүлийн “Ачит Ихт” компанитай тус үйлдвэрийн овоолгыг ашиглан зэс үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр барих гэрээ байгуулжээ.  Энэ үед Эрдэнэтийн 49 хувь Оросын талд хэвээр байсан хэдий ч оросууд ер мэдээгүй гэдэг. Өөрөөр хэлбэл, хоёр орны хамтарсан үйлдвэрийн  эзэмшил нь монголчуудын хөрөнгө байсаар атал дур мэдэн, хүчээр хувийн ашиг хожоогоо гүйцэлдүүлэн, нийтдээ 65 сая тонн зэсийн хүдэр бүхий овоолгоос жилд ойролцоогоор 14 мянга орчим тонн кадотын зэс үйлдвэрлээд наад зах нь хоёр зуу гаруй тэрбумын ашигтай ажиллахаар тооцсон байлаа.  Энэ гэрээнд тухайн үед  Эрдэнэтийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг, Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал З.Ганбаатар, Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх, Хөгжлийн хэлтсийн дарга Ш.Гэзэгт, Хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал болон “Ачит Ихт” компанийг төлөөлөн В.Цамба нар гарын үсгээ зурсанб айдаг.

П.Цагааны гэгддэг  “Ачит Ихт” компанийн анхны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан В.Цамба нь Ц.Элбэгдоржийн ойрын хүн гэж эх сурвалж хэлсэн. Гэвч дээрх гэрээнд гарын үсэг зурсны дараа сар ч бололгүй халагдсан юм. Түүний оронд П.Цагааны төрсөн дүү П.Бат-Оч ажиллах болсон.  

Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан гэрээгээр бол “Ачит Ихт” компани уг зэсийн үйлдвэрийнхээ 66 хувийг эзэмшинэ.  Гэхдээ энэ нь сүүлдээ яаж өсөөд, Эрдэнэт үйлдвэр нь аманд ч үгүй, хамарт ч үгүй шахам өчүүхэн хувьтай үлдсэн зэрэг нарийн нууц нь одоо ч бүрхэг хэвээр...

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?