Б.ПҮРЭВДОРЖ: ИРЭХ ЖИЛҮҮДЭД 2.9 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ӨР ТӨЛНӨ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-28 17:57

Сэтгүүлчийн үг

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос цөөн зүйлийг тодрууллаа.

-Төсөв хэлэлцэж байна. Төсвийн талаар таны байр суурийг сонирхоё?

-Засгийн газрын өр болон Монгол Улсын өр талийсан. 2016 онд 24 тэрбум ам.долларын өртэй хүлээлгэж өгсөн. Өнөөдөр 30 тэрбум ам.долларт хүрсэн. Иргэн бүр 25 сая төгрөгийн өртэй болсон гэсэн үг. Энэ их өр тавьчихаад хийж, бүтээсэн ажил МАН-д алга. Засгийн газрын нийт өр 2.4 тэрбум ам.доллараар өссөн. Энэ бол 2012-2016 онд АН-ын авсан бүх зээлтэй тэнцэнэ. Жишээ нь, энэ мөнгөөр 3000 км зам тавьсныг бүгд мэднэ. Гэтэл баруун аймгууд руу тавьсан замаас  200 км гаруй зам үлдсэний 130 км замыг одоо хүртэл тавиагүй байна. Ирэх жилүүдэд 2.9 тэрбум ам.долларын өр төлнө.

Эдийн засаг өсөлттэй байгаа энэ үед хөрөнгө мөнгөө хэмнэж байгаад гадаад өр төлбөрүүдийг төлөх ёстой. Харамсалтай нь, хөрөнгө мөнгөө маш үр ашиггүй зарцуулж байна. Үүний нэг жишээ нь нэг аймагт 235 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг  тавьж байна. Хэнтийн аймгийн Бэрх гэдэг ганц тосгонд 27 тэрбум төгрөг төсөвлөсөн нь зарим аймгаас хоёр дахин өндөр дүнтэй байна. Орлого талаа маш хариуцлагагүй тооцсон. Зэсийн үнэ буугаад эхэллээ. Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ мөчлөгтэй байдаг. Одоо унадаг мөчлөг нь эхэлсэн.

-“Саарал жагсаалт”-д орсноор Монголбанк, СЗХ-ны удирдлагуудад хариуцлага тооцно гэдгийг мэдэгдсэн. АН-ын зөвлөл ямар байр суурьтай байна вэ?

-Терроризм, үй олноор хөнөөх зэвсэгтэй холбоотой, санхүүгийн мэргэжлийн хуульд өөрчлөлт оруулах, хяналтын байгууллага байгуулах зэрэг "Саарал жагсаалт”-д орсонтой холбоотой асуудалд орсон. “60 тэрбум”-ын нөлөөгөөр очсон, хэлний мэдлэггүй хүмүүс ФАТФ дээр очоод ажлаа тайлагнаж чадаагүй. Өнөөдөр МАН Засгийн газарт хариуцлага тооцож чадахгүй байгаа. “Саарал жагсаалт”-д орсонтой холбогдуулан Ц.Нямдоржид хариуцлага тооцох ёстой.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-28 17:57

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?