УЛААНБААТАР, ТӨВ ТАЛБАЙГААС САНСАРЫН БӨМБӨЛӨГ ХӨӨРГӨСӨН ДЭЛХИЙН ХОЁР ДАХЬ НИЙСЛЭЛ БОЛЛОО

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-29 10:54

Сэтгүүлчийн үг

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд Эрдэм шинжилгээ судалгааны тусгай зориулалтын Сансрын бөмбөлөг 38000м-т хөөргөлөө. Нийтдээ гурван бөмбөлөг хөөргөх юм байна. Төв талбайгаас...

Тодруулбал, нийслэлийн 380 жилийн ой энэ онд тохиож буй. Энэхүү түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Марса” Монголын сансар судлалын хөгжүүлэлтийн төвтэй хамтран, ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн 12-15 насны сурагчдын дунд “Бидний бүтээл сансарт” уралдаан зарласан билээ “Уралдааны шилдэг бүтээлийг тусгай зориулалтын сансарын бөмбөлгөөр 38 мянган метрийн өндөрт хөөргөж байгаа бөгөөд бөмбөлөгт уралдааны шилдэг бүтээлээс гадна Улаанбаатар хотын бэлгэ тэмдэг болох Хангарди, гэнэтийн байдлаар сонгогдсон нийслэлийн 380 иргэний нэрс байгаа юм байна.

Түүнчлэн сансрын бөмбөлөг нь нийслэлийн агаарын чанарын талаарх мэдээллийг цуглуулж, шинжлэх ухааны томоохон даалгаврыг биелүүлэх бөгөөд энэ нь  Улаанбаатар хот төв талбайгаасаа сансрын бөмбөлөг хөөргөсөн дэлхийн хоёр дахь нийслэл болж байгаараа онцлог. Сансрын бөмбөлгийг 2016 оноос хойш тасралтгүй амжилттай ажиллаж байгаа Монгол, Коосэн технологийн коллеж, Япон Улсын ЧИБА-гийн технологийн их сургуулийн хамтарсан баг хөөргөж байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-29 10:54

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?