ХӨӨМИЙГ ГИННЕСИЙН ДЭЭД АМЖИЛТААР БҮРТГЭЛЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-30 14:33

Сэтгүүлчийн үг

Нэгэн дор 1308 хөөмийч цуглаж соёлын гайхамшигт өв тээгчид гэдгээ шүүгч нарын өмнө шалгуулж баталснаар Гиннесийн дээд амжилтаар бүртгэлээ. Хөөмийн урлагийг Монгол Улсын баруун хэсэг, одоогийн ХовдГовь-Алтай аймгийн хүрээнд үүссэн гэж үздэг бөгөөд дэлхийд хөөмийн урлаг хамгийн өндөр хөгжсөн улс нь манай улс юм. Хөөмий нь уруулын, тагнайн, хамрын, багалзуурын, хоолойн, цээжин хөндий, хэвлий, түрлэгт, хосмолжин хөөмий хэмээн ангилагддаг. Нөгөөтэйгүүр хөөмий нь хөгжмийн зэмсэг үл хэрэглэх агаад жинхэнэ гайхамшигт эгшиг бий болгодгоороо онцлогтой бөгөөд уг гарал нь Ховдын Чандмань сумаас үүссэн түүхтэй. Өндөр уулс, хадан хавцлын завсраар үлээх салхи, усны боргио, модны чимээ зэрэг бол байгалийн хөөмий гэж үзэх нь бас бий. Хөөмийг бас тува хөөмий монгол хөөмий гэж ялгах бөгөөд Тува хөөмий нь монгол хөөмийг бодоход шингэн, хүч султай, тэр болгон ая дан оруулж болдоггүй гэдэг.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-30 14:33

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?