ХҮҮГЭЭ УРЬДЧИЛАН АВСАН БАНКУУДЫГ МОНГОЛБАНКИНД “ХОВЛООРОЙ”

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-30 15:33

Сэтгүүлчийн үг

Зээлтэй тэртусмаа ипотекийн зээлтэй иргэдийг бухимдуулдаг гол асуудал нь үндсэн зээлээсээ өмнө хүүгээ төлж дуусгах явдал. Уг нь Төв банкны тухай хуулийн 5.7-д Банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах тухай шинэ заалт орсонтой холбоотойгоор Монголбанк “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ыг өнгөрсөн долоодугаар сарын 23-нд батлан, мөрдөж эхэлсэн ч энэ чиглэлийн гомдол тасардаггүй.

Шинээр хэрэгжүүлж байгаа журам нь иргэдийн эрх ашгийг хамгаалж, бодит мэдээллээр хангах зорилготой бөгөөд зээлийн хүүг урьдчилан суутгахыг хориглосон заалттай. Өөрөөр хэлбэл, банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журамд заасны дагуу банкууд хүүг урьдчилж авахыг хориглосон. Мөн арилжааны банкууд харилцагчдадаа нийт өртгийг шингээсэн зээлийн бодит хүүг мэдээлэх үүрэг хүлээсэн учраас иргэдэд олгосон зээлийн хүүг урьдчилан авсан байвал журамд заасанчлан хуулийн дагуу арга хэмжээ авах юм байна. 

Тодруулбал, журам хэрэгжиж эхэлсэн долоодугаар сарын 23-наас хойш зээл авахдаа хүүгээ урьдчилан суутгуулсан нь тогтоогдвол арилжааны банкинд арга хэмжээ авч, иргэдийг хохиролгүй болгох юм байна. Тиймээс энэ талаарх гомдлоо шийдвэрлүүлж чадаагүй иргэд Монголбанкинд “ховлоорой”.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-30 15:33

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?