МОНГОЛБАНК: ТӨГРӨГИЙН ХАНШ СУЛАРСАН НЬ ТҮР ЗУУРЫН ШИНЖТЭЙ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-31 09:18

Сэтгүүлчийн үг

Монгол банкнаас төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн өдрүүдэд суларсан нь түр зуурын шинжтэй гэж үзэж байгаа бөгөөд энэхүү нөхцөл байдал даамжрахаас урьдчилан сэргийлж Монголбанк 2019 оны 10 дугаар сарын 30-ны лхагва гаригт ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаанд банкууд 100 сая ам.долларыг худалдан авах санал ирүүлсэн бөгөөд саналыг Монголбанк бүрэн биелүүлж, 2698.54 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 100 сая ам.долларыг нийлүүллээ.
Цаашид Монголбанкнаас төгрөгийн ханшид огцом хэлбэлзэл үүсгэхгүй байхад чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх болно гэж мэдэгдлээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-31 09:18

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?