"ЭРДЭНЭТИЙН ОФФШОР"-Т ОРООЦОЛДСОН ЭРХМҮҮД...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-31 12:35

Сэтгүүлчийн үг

Саалийн ганц үнээнийхээ ашиг шимийг адил тэнцүү хүртэх боломжгүй өнөөгийн монголчууд. Үе үеийн төрийн өндөрлөг, албан тушаалтнуудын амин зуулга шахааны бизнесийн цөм болсон Эрдэнэт үйлдвэр...

Эрхтэн дархтнуудаас эхэлж ам нээсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Магадгүй мань эр  хувь хүртэж чадаагүй учраас амаа нээсэн биз гэх нэгэн ч байх юм билээ.

Ямартай ч тус үйлдвэрийн үйлдвэрийн баяжуулах гэрээнээс Монголын төрийн гурван өндөрлөг тус бүр 20 хувийг нь хүртдэг гэх яриа бий.  Түүгээр ч барахгүй уг гэрээ жилд хэдэн удаа хийгддэгийг тэр бүрээс 20 хувийг хүртсэн Монгол төрийн өндөрлөгүүд л мэдэх байх.

Олоон жил монголчуудыг хоосон хонуулалгүй, эрхтэн дархтануудыг энгүй баян болгосон уг үйлдвэр өдгөө оросуудаас өрх тусгаарласан. Даанч Монголын мэдэлд орохтой зэрэгцэн, энэ том үйлдвэрээ гадны нэгэн банкны барьцаанд тавиад их хэмжээний валютын зээл авсан асуудал дэгдсэн нь өнөөг хүртэл эцэслэн шийдээгүй атал шалгалтын явцад ээдрээтэй бас нэг асуудал гарч ирснийг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, 2009-2017 оны хооронд хийсэн олон сая ам.долларын гүйлгээ оффшор бүс дэх компаниудын дансанд шилжүүлснийг тогтоожээ.

 "Эрдэнэтийн оффшор" гэгдэх энэ хэрэгт олон хүн холбогдсон бөгөөд хэрэгт холбогдуулан тухайн үеийн төрийн өндөрлөгүүдийн нэг, Засгийн газрын нэгэн сайд, "Эрдэнэт үйлдвэр"-ийн гадаад улс дахь худалдан авалт хариуцсан ажилтнууд, өөр бусад албан тушаал хашиж байсан эрхмүүдийг шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн өгүүлснээр уг хэргийн хохирол нь онц их хэмжээний мөнгөн дүнтэй бөгөөд гүйлгээнүүдийг оффшор бүс дэх данснууд руу маш нарийн зохион байгуулж шилжүүлжээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-31 12:35

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?