ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГА Д.ОДБАЯР “БЭЛГИЙН ХАЛДЛАГА” ҮЙЛДЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар 10 дугаар сарын 31-ны Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн биед гар хүрч “бэлгийн халдлага” үйлдсэн хэргээр цагдаад баригдсан байна. Гэхдээ Венийн хэлэлцээрийн дагуу түр сулласан ч цагдаагаас удахгүй дахин хэрэгт татаж байцаахаар болжээ.
Тэрбээр 20 орчим насны үйлчлэгч бүсгүйн өгзөгт гар хүрч, дагалдан явсан А /42 настай /нь бас нэгэн үйлчлэгч бүсгүйн мөрөн дээр гараа тавих зэргээр “бэлгийн халдлага” хийсэн байна. Дуудлагыг авсан цагдаа нар онгоц буухыг хүлээж байгаад баривчилжээ.
Угтаа Д.Одбаяр дарга Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр Индонез улсад болох Олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчиж явсан хэмээн news.mn сайт мэдээллээ.

 Тэрбээр хуульчдийн хүсэл мөрөөдлийн дээд оргил нь болох Үндсэн хуулийн цэцийн даргаар хоёр жилийн өмнө 50 настайдаа сонгогдсон бөгөөд 1987 онд Москва хотын Залуучуудын дээд сургууль, 1997 онд Энэтхэгийн эрх зүйн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн, эрх зүйч мэргэжилтэй. 
 

 Түүнчлэн 1987-1989 онд Дорнод аймгийн Пионерийн зөвлөл, ХЗЭ-ийн хороонд зааварлагч, зохион байгуулагч,  1990-1991 онд МХЗЭ-ийн Гүйцэтгэх хороонд Тэргүүлэгч гишүүн,  1991-1992 онд Монголын залуучуудын холбоонд Хяналтын зөвлөлийн дарга, 1997-1998 онд Хууль зүйн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Олон улсын эрх зүйн тасгийн ахлагч, 1998-2000 онд Хууль зүйн яаманд Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга,  2000-2004 онд Дорнод аймгийн Засаг даргаар тус тус ажиллаж байгаад  2004-2008, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2004-2006, 2010-2012 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажилласан туршлагатай бөгөөд 2013 оноос “Альтернатив энерги” ХХК-д зөвлөхөөр ажиллаж байгаад ҮХЦ-ийн даргаар сонгогдсон билээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?