“ЭХ ОРОН ДУУДАЖ БАЙНА” ЖАГСААЛ ИРЭХ ПҮРЭВ ГАРИГТ БОЛНО

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-01 12:03

Сэтгүүлчийн үг

Монголын үндэсний фронт ТББ гуравдугаар хурлаараа Монгол Улсын  үндэсний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал  алдагдсан, ард түмний эрх ноцтой  зөрчигдөж, улс төр, эдийн засгийн мухардалд орсон гэсэн дүгнэлтийг гаргажээ. Тийм дээ ч  цаашид  хурал, уулзалт хийж  тайван суухгүй, тэмцлийн шугам дээр гарна. Улс орноо ийм байдалд оруулсан УИХ-ыг тарааж, Ардын түр хурлыг байгуулахын төлөө нэгдэж тэмцэнэ гэж мэдэгдлээ.

Монголын үндэсний фронтын тэргүүн бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай  тодотгосноор Монголын үндэсний фронт нь  армийн бэлтгэл офицерууд, Ардын Их хурал болон Улсын Бага хурлын гишүүн байсан эрхмүүд, 1992 оны Үндсэн хууль  тогтоогчид, төр нийгмийн зүтгэлтнүүд, Монголын шилдэг сэхээтнүүдээс бүрдсэн  олон мянган гишүүнтэй аж.

Тэд  Монгол Улс оршин тогтнож байгаа ч энэ газар нутаг дээр монгол хүн байхгүй бол улс орны хувь заяаны асуудал яригдахгүй. Иймд монгол хүний асуудал нэн тэргүүнд  зүй ёсоор тавигдана. Тиймээс  нэгдүгээрт монгол хүнээ  хамгаалах ёстой. Өөр нэг асуудал нь улс орны онцлогт тохирсон эдийн засгаа хамгаалан бэхжүүлэх учиртай. Монгол Улс ийм үнэт зүйл дээр тогтож ирсэн. Үүнийг  Монголын төр үеийн үед хамгаалж ирсэн бол өнөөдөр энэ байдал суларсан гэж үзээд өнөөгийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Тэр ч утгаараа  УИХ-ыг тараан хоёр танхимтай парламент бүхий  Ардын түр хурал байгуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, улс орноо  эрс шинэчлэхийн төлөө  ирэх сарын 7-нд буюу ирэх пүрэв гаригт бүх нийтийн  “ЭХ ОРОН ДУУДАЖ БАЙНА” жагсаалыг зохион байгуулахаар болсон тухайгаа мэдэгдлээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-01 12:03

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?